x

Т.Доржханд: Нүүрсний хулгайгаар дунд шатны удирдлагууд ял авбал сонсгол хийх шаардлагагүй

Өнөөдөр 11.00 цагт зарлагдаад байсан Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны хурал ирцгүйн улмаас хойшилж, үдээс хойш ирцээ бүрдүүлэн хуралджээ. Хуралдааны эхэнд хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг асуудлаар Түр хорооны даргаас зарим зүйлийг асуусан юм.

Түр хорооны гишүүн Д.Ганбат:

-Нүүрсний сонсголыг үр, дүнтэй ажил хэрэгч болоосой гэсэн хүлээлттэй байна. Бид өнөөдөр хянан шалгагчийн ажлын даалгаврыг харахад 10-аад даалгавар байна. Нүүрсний сонсгол олон түмний өмнө нээлттэй болохоор нотолгоотой, хэн нэгнийг үлдээхгүй, хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хөнгөн хуумгай хандах, хянан шалгагч нарт ажиллах цаг хугацаа бий юу?

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-"Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. Өнөөдөр гурван хянан шалгагч томилно.

"Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. "Эрдэнэс Тавантолгой" компанид 2,000 худалдан авах ажиллагаа болсон байна.

Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна.

Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээд материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. 

Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана.

Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна" хэмээн хариуллаа.

Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нд болох юм байна. Сонсголд "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг долоо хоногийн өмнө шийдэх аж.

Түр хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд сонсгол явуулах үед баримтлах зарчмын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Түр хорооны гишүүн Т.Доржханд:

-"Парламентын хянан шалгалтын механизм үр дүнтэй гэдгийг Хөгжлийн Банкны сонсголын үеэр маш сайн ойлгосон. Энэ удаагийн нүүрсний сонсгол явуулах түр хороо их учиртай. Өмнөх түр хороо нь байгуулагдаад тодорхой шалтгааны улмаас унасан. 18 сарын дараа дахин энэ ажлыг хийх байгаа учраас маш сайн хийх нь зүйтэй. 

Үүнд нэг л асуудал байгаа. Хөгжлийн Банкны хулгайг нотлох баримтын хүрээнд гаргаж ирээд байхад тус банкны дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцсон. Дунджаар 2-3 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүх дээр процесс үргэлжилж байна. 

Нэг ч улс төрч, сайд дарга нар байхгүй. Иргэдийнхээ өмнө мэдээллүүдийг нээлттэй гаргаад тавьсан ч хуулийн байгууллага дээрээ очихоор замхардаг. Хууль шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх байхгүй ч хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн. 

Хөгжлийн Банкны жишгээр нүүрсний сонсгол хийгдсэн ч хариуцлага хүлээдэг этгээдүүд байхгүй тохиолдолд яах билээ. Тиймээс ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд хуулийн өмнө хариуцлага хүлээх механизмыг хараат бус, бие даасан байдлаар хийж өгөх хэрэгтэй. 

Монголын түүхэнд хамгийн том дүнтэй авлигын асуудал яригдаж байхад шүүхийн өмнө очоод компанийн дунд шатны удирдлагууд нь ял авбал нүүрсний сонсгол хийсний шаардлага байхгүй, иргэд ч гэсэн итгэл алдана. 

Хөгжлийн Банк хэрэг 1.8 их наяд төгрөг байсан. Харин нүүрс бол худалдан авалт, үнийн дүн, хамрагдалт зэрэг маш нүсэр ажил байгаа. Тиймээс мэргэжилтнүүд, шинжээчдийг нэмэх хэрэгтэй. Гэхдээ шинжээчдийнхээ мэдээллийг уялдуулаад явах хэрэгтэй байна. Энэ хэсэгт ийм хэмжээний хулгай гарсан, оролцсон албан тушаалтнуудыг нэр устай нь зарлаад явахгүй бол үр дүнд хүрэхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал Б.Ганхуяг болон шийдвэр гаргасан бүх дарга нарыг сонсголд оролцуулах хэрэгтэй. Гадагшаа зугтсан, эрх барьж байгаа гэх мэт бүгдийг нь цуглуулаад ярьсны дараа дахиж хулгай хийж болохгүй гэсэн ойлголтыг төрүүлнэ. Ингэснээр том хулгайн хэрэг дарагдана. Гол нь хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарах хэрэгтэй байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 5 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 7 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 10 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 11 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 13 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 15 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 17 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 19 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 22 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 25 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 11 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 22 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 23 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 25 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 27 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 29 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 30 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 35 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 13 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top