x

Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж, аймгийн төвүүдийг хилийн боомтуудтай авто замаар холбоно

“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорийн төслийг эхлүүлсэн.

Ялангуяа, “Боомтын сэргэлт”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан. Боомт бол Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй гол хүчин зүйлийн нэг байсан. Онцгойлон анхаарснаар бодит үр дүнгүүд гарлаа. БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцож, бүтээн байгуулалтууд ид үргэлжилж байна. Цаашид ч хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахад онцгойлон анхаарна. Ингэснээр экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ. БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу, Лянюунган боомтууд, Иран, Пакистан улсуудын далайн боомтыг ашиглахыг зорьж байна.  

2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулж байгаа. Монгол Улсын хувьд авто замын 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн онд амжилттай дуусгасан. Одоо үүний үргэлжлэл болох дараагийн том төслийг эхлүүлнэ. Баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс нутагт аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх гэж байна. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбохоор төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.


 
Мөн “Засгийн газраас дэвшүүлсэн “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын бодит үр дүн олон салбарт гарсан. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 115 цэг рүү нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахад чиглэсэн тойрог хурдны зам зэрэг олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ эхнээсээ бэлэн болсон учир гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд нээлттэй танилцуулах, ажил хэрэгч санал, гарц шийдэл, хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн банкны “Логистикийн гүйцэтгэлийн индекс”-ээр Монгол Улс өнгөрсөн онд 33 байраар урагшилж, 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Монгол Улс цахим хөгжлийн индексээр 18 байраар урагшилсан. Энэ бол ил тод, авлигагүй засаглалыг бүрдүүлэхийн төлөөх томоохон реформ хийсний үр дүн. Ирэх жилүүдэд авлигын төсөөллийн индекс буурч, гадаад өрийн дарамт эрс буурна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. 

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй олон улсын форум баасан гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс  “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгчид, 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 4 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 6 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 9 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 9 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 12 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 13 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 16 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 18 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 21 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 24 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 28 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 10 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 21 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 22 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 23 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 26 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 29 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 33 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top