x

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсон өөрчлөлт байжээ.

Монгол Улсад 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Тухайлбал, Монгол Улсад 2017-109 онд жилд дунджаар 20-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020 онд 14 орчим мянга болж буурчээ. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас дурдвал 2020 онд 53678, 2021 оны эхний хагаст 20602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн нь нийт хэргийн 10.1 хувийг эзэлж байна. Гэрлэлт дуусгавар болох үед хүүхдийн эрх, ашиг хөндөгддөг.

Түүнчлэн 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд мэндэлжээ. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүртгүүлсэн гэрлэлтээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.

Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.

Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг салбарын сайд танилцууллаа.

Тухайлбал, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг төсөлд тусгажээ. Мөн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээс лавлагаа авах болон ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэрлэлтийн гэрээний талаар шинэ зохицуулалтыг тусгахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын тодорхой болгож, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд Гэр бүлийн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 60.4 хувь буюу 14021 хэрэг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. Мөн 2010 онд гэрлэлт цуцалсан тоог 2021 оны тоотой харьцуулахад 10.1 хувиар өссөн байна. Иймд гэрлэлт цуцлах харилцаанаас үүсэх үр дагаврыг сайтар тооцох, гэрлэгчид болон хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зохицуулалтыг нарийвчилсан байна.

Түүнчлэн төсөлд гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсхүл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй зэрэг тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 31 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 33 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 36 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 36 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 39 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 40 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 43 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 45 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 48 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 51 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 55 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 37 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 48 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 49 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 50 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 53 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 55 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 56 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 0 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 39 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top