x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын ЕНБ-ийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо хөгжлийн төлөө олон жил тууштай зүтгэж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй, хариуцлагатай албыг гурав дахь удаагаа улиран хашиж буй дарга Нгуен Фу Чонг-д баяр хүргэж, амжилт хүсэв.

Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны бат бэх үндэс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирснийг онцлоод Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлж буй төрийн айлчлалд Вьетнамын нам, төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрх баригч нам болон улс төрийн намууд хоорондын бүхий л түвшний хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Талууд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсоныг сайшааж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 33 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 39 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top