x

Н.Алтанхуяг: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд дэмжмээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хэдэн хатуу үг хэллээ.

Тэрээр "Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад гурван зүйл хэлье. Нэгт, НӨАТ-тай холбоотой. 2 хувийг буцаан олгоё гэдэг системийг 2014 онд эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын даргаар Батмагнай гэдэг хүн ажиллаж байсан. "Бид НӨАТ-ыг буцаан олголтын урамшууллын систем чинь их зөв юм байна. Далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болох юм байна" гэж байсан. Энэ нь явсаар хууль нь гараад 2 хувь болсон. Одоо буцаан олголтын урамшууллыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. Бүгдээрээ НӨАТ төлөгч болох систем рүү шилжье. Нэг нь төлдөг, нэг бултдаг асуудал алга болно.

УИХ-ын дарга санал аваад яваад байгаа нь зөв зүйл шүү. Та нар нэг их талцалгүй шийдчихмээр байна.

Хоёрт, Ч.Хүрэлбаатар эртээд зурагтаар худлаа ярьчихсан зогсоно лээ. "Төсвийн орлого гэнэтхэн доошоо унавал яах юм бэ, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нэмэгдүүлж болохгүй" гэж худлаа ярьж байгаа юм. 2019 онд би Монгол Улсын баялгийн сангийн тухай илтгэл тавьж байсан юм. Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн байхгүй юу, Б.Жавхлан. Түүхий эдийн үнийн өсөлтийнх нь үеийн мөнгөнүүдийг аваад хадгалах, буурсан үед нь гаргаж хэргэлж байх үүрэгтэй сан юм. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газраас эхлээд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхаас эхлээд зүгээр л төсвийн цоорхойг нөхдөг болчихсон. Маш их мөнгө устгасан. 2019 он хүртэл 1 их наяд 309 тэрбум төгрөгийг идчихсэн. Энэ мөнгөө зүгээр л цоорхойгоо нөхчихсөн. Ингэж болохгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн өсөлт бууралт НӨАТ-тай ямар ч холбоогүй. Хуулийнхаа дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаа та нар сэргээгээд ашигла.

Гуравт, Ирээдүй өв санг бас алаад идчихсэн. Болиоч дээ, Б.Жавхлан. 2030 он хүртэл энэ сангаас нэг ч мөнгө зарцуулж болохгүй гэснийг та нар хүчиндэж байгаад аваад иддэг болчихсон. Хэдэн их наяд төгрөг цугларсныг иддэг болчихсон.

Тэгсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүл гэхээр үгүй гээд гүрийгээд байх юм. Төсвийнхөө зарлагыг багасга аа, Б.Жавхлан. Би Ерөнхий сайдыг хэлэхгүй. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд нар асар буруу бодлого явуулж байна. Төсвийн зарлага нэг жилийн дотор хоёр дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм айл дэлхий дээр байхгүй. Хавар баталчихсан тоонуудаа одоо өөрчлөхөө болиоч ээ" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 33 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 39 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 3 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top