x

Олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд эмэгтэй гишүүд санаачлагатай ажиллах болно

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийнхээ хүрээнд олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байх зорилтыг бүс нутагтаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэхийн сацуу эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний нөөц боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, ажиглалтад үндэслэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч буйгаа тэмдэглэв. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, цаашид бүх түвшинд тэдний оролцоо, манлайллыг сайжруулахад чухал түлхэц болно гэж дурдлаа.

Ноён Томаш Здеховскийн хэлснээр, Европын Парламентын нийт бүтцэд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь давамгайлдаг төдийгүй шийдвэр гаргах болон удирдах албан тушаалтнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, нийгмийн уламжлалт хандлагад суурилсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг хүйлсийн ялгаварлалгүйгээр жигд тогтоох гэхчилэн эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх шатны албан тушаалд дэмжихийн тулд цогц шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

Түүнчлэн Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, шинэ үеийн Монгол залуус мэдлэг, хандлагаараа манлайлж буйг сайшаагаад, цаашид төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, тэгш оролцоог дэмжихэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 12 цаг 44 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 13 цаг 46 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цаг 49 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 13 цаг 50 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 13 цаг 52 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 13 цаг 54 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 13 цаг 56 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 13 цаг 58 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 14 цаг 1 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 14 цаг 4 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 14 цаг 8 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 15 цаг 50 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 1 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 16 цаг 2 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 16 цаг 4 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 16 цаг 6 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 16 цаг 8 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 16 цаг 9 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 16 цаг 14 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17 цаг 52 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top