x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хамтатган хэлэлцэх санал гаргана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хурлын дараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Гурван субьект эрүү, иргэн, татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар өргөн барих хуультай. Иймээс Г.Занданшатар даргын ярьж буй НӨАТ-ын асуудал хуульд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. 

Үүнтэй зэрэгцэн миний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь, буцаан олголт нь хоёр хувь, нийт төлөх татвар нь гурван хувь байх энэхүү өөрчлөлтийн төслийг 2020 онд өргөн барьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдахаас хоёр хоногийн өмнө өргөн барьснаараа хуульд нийцсэн байгаа. 

10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийн буцаан олголт олголоо ч гэсэн татварын бааз хангалттай нэмэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120,000 аж ахуйн нэгжийн 80,000 нь НӨАТ төлөгч байна. Эдгээр ААН-ийн тоо нэмэгдэхгүй. Хувиараа бизнес эрхэлж буй 250,000 хүний 50,000 нь НӨАТ төлөгч байгаа юм. Үлдсэн 200,000 нь НӨАТ төлөгчөө орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсээд байна. 

Татварын хувийг нь багасгаж байж далд орлогууд ил болно. Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй. Тиймээс иргэд энэхүү буцаан олголтод хамрагдаж чадахгүй байгаа. 

Гэхдээ Г.Занданшатар даргын санаачилсан хууль иргэдийн анхааралд орсон учраас хэлэлцүүлэхээс өөр аргагүй. НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хамтатган хэлэлцэх санал гаргана. Ардчилсан нам иргэдэд илүү боломжийг олгох, бизнесийг өргөжүүлэх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үүднээс энэ асуудалд хамтарч оролцоно гэсэн байр суурьтай байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 12 цаг 44 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 13 цаг 47 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цаг 49 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 13 цаг 50 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 13 цаг 52 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 13 цаг 54 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 13 цаг 56 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 13 цаг 59 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 14 цаг 1 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 14 цаг 4 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 14 цаг 8 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 15 цаг 50 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 1 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 16 цаг 2 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 16 цаг 4 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 16 цаг 6 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 16 цаг 8 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 16 цаг 9 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 16 цаг 14 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17 цаг 53 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top