x

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэлээ.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж үаасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1,3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сад мэдээлэлдээ дурдав.

Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаар байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр одооноос бэлтгэл ханган ажиллаж байна гэв.

Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг 2025 оныг хүртэл таван жилээр хойшлуулсны үндэслэл, энэ хугацаанд инфляци, ханшийн уналтын нөлөөгөөр сангйин хуримтлалын үнэ цэнэ хэчнээн хувиар унасан, алдагдсан болмжийн тооцоог хийсэн эсэх, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил ямар шатанд явж байгаа талаар асуув. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Ирээдүйн өв сангийн удирдлагыг 2025 онд хүртэл Төрийн сангийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэхийг хуулиар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу бид ажиллаж байгаа, үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй найдвартай, аюлгүй байдлыг хангахад анхаарч байна, алдагдсан боломжийн тухайд зөвхөн Ирээдүйн өв санд бус Монгол Улсад бүхэлд нь оногдоно хэмээн хариулсан юм. Тэрбээр Төрийн сангийн удирдлага ихээхэн хүнд үеийг туулсан тухай дурдаад, Засгийн газар дотоод болон гадаад өр дээр дефолт үүсгэхгүйгээр бүх зүйлийг амжилттай зохицуулж чадсан гэсэн юм. Мөн сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил үргэлжилж байгаа талаар тэрбээр товч дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, 2022 онд Ирээдүйн өв санд яагаад хуримтлал нэмээгүй, хуримтлалын найдвартай байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хууль зүй зохитойгоор хэрэгжээд явсан бол өнөөдрийн үнэ цэн нь ямар байх байсан тухай болон нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн өгөөжийг хуримтлуулах Баялгийн сангийн талаар Засгийн азар ямар чиглэл барьж байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил хүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгосон нь төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн, сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйл явдал болсныг шүүмжлэв. Сангийн сайд Б.Жавхлан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр өөр болохыг тайлбарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс Ирээдүйн өв санг төрийн сангаас тусгаарлаж, жинхэнэ ассет менежментийн удирдлагаар ажиллуулна гэлээ. Мөн, хүүхдийн мөнгийг тус сангаас олгосон нь төсвийн алдагдал санхүүжүүлсэн хэрэг биш гэдгийг онцолж, Засгийн газар анх 8.8 их наяд төгрөгийн буюу 12 хувийн алдагдалтай төсөв хүлээн авснаа одоо 2.8 хувь болтол бууруулж чадсан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр, Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасүрэн тайлбар хэлэв. Тэрбээр, Ирээдүй өв сангийн хөрөнгөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нэмзэг бүлгийн хүүхдийн мөнгийг олгоод, үлдсэнийг нь бүх хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн өөрийн хувийн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн саналыг хэлэв. Энэ нь төсөв тэлэлттэй, инфляцыг магадгүй гэсэн үндсэн дээр нийт эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үр дүнтэй гэж тус зөвлөл үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Баялгийн сантай байхаар, түүний хуримтлалын дийлэнхийг ард түмэнд олгоно гэж заасан хэмээн тэрбээр дурдаад, Баялгийн сангаа бий болгож түүнээсээ Ирээдүйн өв сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын хуулийн заасан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувиар бүрдүүлэх Тэтгэврийн нөөц сангийн дутагдах хөрөнгийг Баялгийн сангаас санхүүжүүлж иргэддээ хадгаламжтай болгох нь зүйтэй гэсэн юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн байгалийн баялгийг ирээдүй ба өнөөгийн үеийнхэнд тэгш, хүртээмжтэй, шударга хуваарилна гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн баригдаагүй байгааг сануулсан юм.

Тэрбээр, алдагдсан боломжийн өртөг гэж тооцвол маш өндөр тоо гарч магадгүй хэмээгээд, энэхүү хуримтлалын сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ирээдүйн үеийнхэнд зориулагдсан байгалийн баялгийн сан маань ямар байдалтай болчихсон бэ гэдэгт дүгнэлт хийвэл зохино гэлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос хийсэн судалгааны тайланг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэхийг тэрээр тус Байнгын хороонд зөвлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 47 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 52 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 55 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 14 цаг 59 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 1 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 4 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 7 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 11 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 53 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 4 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 5 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 9 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 11 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 12 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 55 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top