x

НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлэв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 10 дугаар сарын дарга Бразил Улсын санаачилгаар энэ 10 дугаар сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд оролцох оролцоо: Онолоос практикт шилжих нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн удирдан явуулсан эл хэлэлцүүлгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, Олон улсын улаан загалмайн хорооны дарга Мирьяна Спольярич болон Бразил, Африкийн холбооны иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, үг хэлэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1325 тоот тогтоолыг 2000 онд баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын асуудал дахь оролцоо нэмэгдсэнийг тэмдэглэж, үүнийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов.

Тэрээр Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төдийгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хувьд чадавхжуулах чиглэлээр хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүний дотор эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд нэр дэвших квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсан, мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоо үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа зэргийг цохон тэмдэглэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт 90 гаруй гишүүн улсын төлөөлөгчид, түүний дотор Алжир, Гватемал, Люксембург, Индонез, Өмнөд Африк, Сент Винсент ба Гренадин зэрэг улс Гадаад хэргийн сайдын, Ардчилсан Конго, Колумб, Тонга зэрэг улс нийгмийн хөгжил, эмэгтэйчүүд, дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын, Гүрж, Словени, Украйн зэрэг улс дэд сайдын түвшинд тус тус оролцож, үг хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 49 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 52 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 54 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 57 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 1 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 4 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 6 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 9 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 13 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 55 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 6 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 7 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 9 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 11 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 14 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 14 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 19 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top