x

Монголын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх талаар тохиролцов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.

Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрснийг онцлоод, өнгөрсөн хугацаанд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласны дүнд тодорхой ахиц гарсныг сайшаан тэмдэглэв.

Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг тэмдэглэн, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжин бодит үр ашгаа ард түмэнд хүртээж байгааг тэмдэглэн, хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын үр дүнтэй яриа, хэлцэл цөөнгүй удаа болж, Хятад, Монголын хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэн, Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшуулахаар хоёр тал тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 51 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 54 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 56 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 57 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 59 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 15 цаг 1 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 3 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 6 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 8 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 11 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 15 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 57 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 8 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 9 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 11 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 13 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 15 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 16 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 21 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 19 цаг 0 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top