x

ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын чуулга уулзалтад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан оролцож байна

Олон Улсын Парламентын Холбоо (ОПУХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны хооронд  “Энх тайван, шударга ёс, хүчирхэг институтийн төлөөх парламентын үйл ажиллагаа” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн 120 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцож буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж буй бөгөөд тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Л.Өлзийсайхан оролцож байна.

Чуулга уулзалтын эхний өдөр “Хиймэл оюун ухааныг зохицуулах, ашиглах Парламентын Тамгын газрын ур чадвар” үндсэн сэдвээр Их Британи, ХБНГУ, Турк зэрэг улс орны төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сара Дэвис “Парламентад хиймэл оюун ухааныг ашиглах хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг” сэдэвт илтгэлдээ Их Британийн Парламентад сүүлийн үед өргөнөөр ашиглаж буй хиймэл оюун ухаанд суурилсан “СhatGPT” технологийн талаарх туршлагаасаа хуваалцаж, үүсэж болох эрсдэл, бэрхшээлийн талаар танилцуулав.

ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаэль Шөфер Бундестагт хиймэл оюун ухааны хэрэглээг саяхнаас нэвтрүүлж, амжилттай хөгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар танилцуулсан бол, Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Талип Узун “цаасгүй парламент” болох зорилтынхоо хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан тэмдэглэл хөтлөх програмыг нэгдсэн хуралдаандаа хэрхэн ашигладаг талаар ярьсан юм.

Чуулга уулзалтын эхний өдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сара Дэвис, ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михаэль Шөфер нартай уулзаж, дэлхийн улс орнуудын парламентад өргөнөөр хэрэглэж буй нийтийн өргөдөл, гомдлын цахим систем болох е-petition платформын ач холбогдлын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим платформыг нэг жилийн өмнө хөгжүүлсэн бөгөөд D-petition буюу цахим өргөдлийн системийг саяхан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн талаар дурдаад, ингэснээр Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог өргөнөөр хангах боломж бүрдсэнийг онцлов.

Их Британийн Парламентын хувьд e-petition платформыг 2006 онд анх бүтээж, 2014 онд шинэчилсэн байна. Хатагтай Сара Дэвисийн танилцуулснаар 2022 онд тус улсын e-petition системд 6,7 сая цахим гарын үсэг бүртгэгдэж, 2360 өргөдлийг хэлэлцэхээр хүлээн авч, 8039 өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Тус улсын парламент e-petition системийг ашиглах тусгай журамтай бөгөөд уг системд хэн нэгнийг албан тушаалаас огцруулах, гавьяа шагнал, цол олгохыг уриалах, бусдыг гутаан доромжлох, элэглэн дооглох, мөн нээлттэй байгаа өргөдлийг дахин хуулбарлаж нээхийг хориглодог аж.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Михаэль Шөфертэй уулзахдаа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярилцав.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Германы Бундестагт энэ оны 9 дүгээр сард айлчилж, Бундестагийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төсөвт тавих парламентын хяналт шалгалтын үйл явц зэрэг арга, туршлагатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага судалсан. Айлчлал бүтээлч, ажил хэрэгч, найрсаг, дулаан уур амьсгалд болж өнгөрсөнд талархал илэрхийлье" гэв.

Хоёр талын уулзалтын үеэр парламентын Тамгын газрууд хооронд мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид цахим парламент, хиймэл оюун ухааны чиглэлээр өргөжүүлэхээр тохиролцлоо.

ОУПХ-ны 147 дугаар Ассамблей үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 51 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 54 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 56 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 57 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 59 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 15 цаг 1 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 3 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 6 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 8 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 11 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 15 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 57 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 8 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 9 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 11 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 13 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 15 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 16 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 21 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 19 цаг 0 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top