x

УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент болон Бундестагийн гишүүнээр он удаан жил ажилласан туршлагатай улс төрчтэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэж, Европ болон Европын институцуудыг бэхжүүлэх, гадаад харилцааны олон асуудлыг ухаалгаар зохицуулах ур ухаан, Европын Холбоонд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Тэрбээр, бид ирэх долоо хоногт Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол-Европын Холбооны парламент хоорондын 16 дугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсын Үндсэн хууль, улс төрийн намын шинэчлэл, хориг арга хэмжээний аюулгүй байдалд үзүүлэх хариу арга хэмжээ, эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Түүнчлэн, Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжих, ардчилсан институц, үйл явдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн үе үеийн удирдлага, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн шинээр томилогдон ирэх Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийг бүх талаар дэмжин ажиллана гэлээ.

Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа нь том хүндэтгэл хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг өчигдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд дахь бидний үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажилласанд талархалтай байна. Цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал парламентынхаа ардчиллыг бэхжүүлэхэд олон чухал ажил хийж байгааг онцлон дурдмаар байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан нь чухал алхам болсон. Монголын парламентын хөгжлийг өндөр түвшинд авчрахад Улсын Их Хурлын даргын хувь нэмэр, үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, парламентын ардчиллыг бэхжүүлэх амин сүнс нь олонх, цөөнхийн харилцааг зөв залах гэж үздэг. Дэлхийн улс орнуудын парламентын үйл ажиллагаатай танилцахад Их Британийн парламент уг амин сүнсийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байдаг. Тус орны парламент дахь цөөнхийн бүлгийн дарга нь сайдын түвшний эрэмбэтэй. Ингэснээр цөөнхийн бүлгийн дарга нь маргаашийн Засгийн газрынхаа тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлсэн философ юм. Энэ нь хамгийн сайн туршлага гэж харсан хэмээлээ.

Уулзалтын дараа талууд Төрийн ордноо зохион байгуулагдсан “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Фридрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 50 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 52 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 55 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 58 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 2 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 4 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 7 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 10 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 14 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 56 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 7 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 8 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 9 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 12 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 14 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 15 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 19 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top