x

Лу.Гантөмөр: Залуусыг УИХ-д нэр дэвшүүлнэ. Харин хууччуултай бол ярих юм бага байгаа

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Бүх газар, бүх суманд манай намын удирдлагууд очиж өрийн дарамтгүй болохын тулд юу хийх вэ, яг бодит байдал дээр эмч хүн өргүй байхын тулд юу хийх үү, багш хүн юу хийх үү, малчид олсон орлогоороо сайхан амьдардаг тэр орчныг бүрдүүлэхийн тулд, тэд бүгд өргүй байхын тулд бид юу хийх вэ, энэ улс орон өргүй байхын тулд яах вэ гэдэг дээр төвлөрч байна.

“Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгээс гарч байгаа саналуудыг бид нэгтгээд явна. Хэлэлцүүлэг 3 үе шаттай байна. Бид 8 жил эрх барьсан хүчинтэй хэрэлдэж зодолдохоос илүү өөрсдөө иргэдтэйгээ тулж ажилана. Бидний парламентад байгаа хүчийг та бүхэн мэдэж байгаа 10 суудалтай. Нэг удаа завсарлага авах эрхтэй, өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлийг зогсоох боломж алга. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж тэдний 8 жилийн туршид хийсэн алдааг засаж, хэрэг төвгийг шалгаж, өр үүсгэж байгаа хүчин зүйлийг зогсооно.

Хамгийн гол өр үүсгэж байгаа зүйл бол төсөв. Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь. Төсөв хямгадаж, дарга нарын зардал багасахаар нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Өнөөдөр 13%-ийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ нь үндсэндээ монголчууд бизнес хийхийг хориглосон хууль, хориглосон бодлого болж байгаа юм. Жишээлбэл “НӨАТ” бол үнийн өсөлтийг улам хөөргөж байгаа том хэрэгсэл болчихлоо.

Тэгэхээр ард түмэн НӨАТ-ыг 5%-ийн татвар болгооч ээ гэдэг нь бодитой юм. Ардчилсан нам, Б.Пүрэвдорж гишүүн НӨАТ-ын тухай хуулиа өргөн барьж байна. Үүнийг Ардчилсан нам нэгдмэл 5%-руу явах бодлого гэж ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл дээр ч гэсэн алдаануудыг засах учиртай. Төсвөө бид хямгадъя, мөнгөний бодлогоо зөв болгоё, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя, дээр нь бирж гэдэг асуудлыг амилуулах ёстой. Биржийг амилуулахын тулд улсын үйлдвэрийн газар нэрээр дарга нарын хөрөнгөжөөд байгаа, төрийн хөрөнгөтнүүд төрөөд байгаа, төр нь өөрөө олигарх болчихсон, УИХ-ын гишүүд нь ядуу хүн байж байгаад олигарх болчихдог тэр зүйлийг зогсоох ёстой. Сайд нар нь олигарх болчихдог энэ асуудлыг таслан зогсоохын тулд маш оновчтой санхүүгийн зохицуулалтыг бий болгоно.

Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, нөгөө Сайншандын парк гээд чухал юманд хөрөнгө оруулж байвал бид ойлгоно.

Харин чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэнд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй.

4 жил сонгогчдоосоо холдсон хүмүүс одоо гэнэт очоод за би бүх юмыг чинь бариад өгье гэдэг худлаа, боломжгүй. Монголын энэ том газар нутагт гуравхан сая хүнд зориулаад бүх хүнд зориулсан мөнгөний урсгал хийх юм бол ямар их хохиролтойг бид өнгөрсөн 10 жилд харчихлаа. Хангалттай харлаа. Одоо эндээс ойлгох хэрэгтэй. Зүгээр л эрх барина, дарга болно гэсэн ийм хууль, ийм бодлого цаашаа явж болохгүй.

3.3 их наяд гэдэг бол 45мкв орон сууцаар бодоход 200,000 айлын орон сууц юм. Энэ бол Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх мөнгө. Гэтэл хөрөнгө оруулалтын асуудлаас гадна төрийн байгууллагуудын урсгал зардал, үйл ажиллагааны зардал 3.6 их наяд төгрөг явж байна. Дарга нар хувааж идэх мөнгө нь ийм хэмжээнд оччихсон байна. Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгөөр зүгээр л дарга нар өөрсдийгөө пр хийх, гадагшаа, дотогш зугаалах, хурал нэртэйгээр мөнгө угаах, хэтэвчээ зузаатгах ийм л ажлыг хийх гэж байна. Түүнээс үүн дотор бүтээлч юм нэг ч алга.

ЕНБД-ыг хотын намын даргыг томилсны дараа томилно. Эхлээд хотын намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль явагдана, сумын удирдах зөвлөлүүд байгуулагдна. Ингэсний дараа хотын намын хороо хуралдаж нийслэлийн намын даргаа томилно. Үүний дараа би ЕНБД-ыг томилно. Ийм төлөвлөгөөтэй байна. Ер нь Ардчилсан намыг хуваах гэсэн оролдлого, МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна. Өнөөдөр хүртэл энэ гадна, дотны нөлөөгөөр Ардчилсан намыг муулдаг, доромжилдог үйлдлүүд манай намын гишүүдээс маш их хэмжээгээр илэрч байгаа. Би өнөөдөр ЕНБД-аа томилохгүй, 30 нэгжийнхээ бүтцийг хийж авах нь намын даргын хувьд журамт үүрэг. Энэ намыг нэгтгэх нь минйи хувьд үүрэг. Эхний ажлынхаа гуравдах шатыг давчихлаа, одоо ингээд бүтэц, бүрэлдэхүүнээ хийж байна.

Мэргэжлийн хүмүүс эхлээд ложистикоо хийдэг. Бид ложистикийн алдаанаасаа болоод юмны үнэ нь өсчихсөн буцаагаад ложистик засарчихаад байхад үнэ буухгүй байгааг л хүмүүс гайхаад байгаа юм. Түүн шиг Ардчилсан нам ложистикоо 2020 оны сонгуулиар л алдчихсан байсан. Өнөөдөр хүртэл биднийг хуваагаад ложистикгүйгээр сонгуульд оролцуулах санаатай байна. Тэгэхээр миний хувьд эхлээд хийх ажил бол сум, аймаг, хороо, дүүрэг дээрх бүтцээ хийж сайжруулах юм. Үүнтэй зэрэгцээд 90,000 айлд орж уулзаж байна, бид заавал хэвлэл мэдээлллээр популизм хийхээс илүүтэй уначихсан байгаа намын сул талыг засах гэж оролдож байна. Ингээд заслаа авчихна, бидэнд ирэх сонгуулийг амжилттай давах итгэл үнэмшил байгаа тул та бүхэн битгий санаа зовоорой.

МОАХ-оос гадна ардчиллын анхдагчид гэж хүмүүс бий, жирийн олон анхдагчид бий. Энэ хүмүүсийг бид ардчилсан намынхаа төвд байлгана. Би өөрөө МОАХ дээр очиж уулзалтууд хийнэ. Бидний хувьд энэ намыг хуваах гэсэн сонирхлыг хаахын тулд бүх үйлдлийг хийж байгаа. МОАХ намаа дэмжиж сонгуульд оролцоно. Үүнд би эргэлзэхгүй байна. Энэ зүйл дээр ямар нэгэн шантааж ирээгүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. МОАХ-ны гишүүнээр элсчихээд Ардчилсан намын гишүүн учраас УИХ-д дэвших сонирхолтой залуучууд олон байна. Энэ залуусыг дэвшүүлнэ, хууччуултай бол ярих юм бага байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 47 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 52 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 55 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 14 цаг 59 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 1 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 4 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 7 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 11 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 53 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 4 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 5 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 9 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 11 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 12 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 55 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top