x

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна.

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн 4 бүлгээс бүрдэж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн орчин таатай орчин бүрдэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 54 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 15 цаг 57 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цаг 59 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 16 цаг 0 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 16 цаг 2 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 16 цаг 4 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 16 цаг 6 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 16 цаг 9 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 11 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 16 цаг 14 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 16 цаг 18 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 18 цаг 0 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 11 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 18 цаг 12 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 18 цаг 14 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 18 цаг 16 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 18 цаг 18 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 18 цаг 19 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 18 цаг 24 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 20 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top