x

Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр, эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.

2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.

 

Энэ үеэр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1,000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцлоо. 

Хуралдаанд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Эх сурвалж: БХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 5 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 6 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 7 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 26 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 26 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 28 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 29 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 31 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 32 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 35 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 36 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 38 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 39 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 41 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 43 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 43 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 44 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 45 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 48 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top