x

Швед, Монголын хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар санал нэгдэв

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн урилгаар 2023 оны аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ц.Туваан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Шведийн Хаант Улсын хууль тогтоох дээд байгууллага Риксдагийн дарга Андреас Норлейнд бараалхав.

Уулзалтын үеэр Шведийн Хаант Улсын Риксдагийн дарга Андреас Норлейн Шведийн Хаант Улс, Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилго нэгтэй болохыг онцолж, Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг албан ёсоор байгуулсныг дуулгав. Тус бүлгийг Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маркус Вэйчил даргалж байгаа гэв. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцоход бэлэн байгааг илэрхийллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг байгуулагдсанд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон парламентын Тамгын газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Швед, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар талууд санал нэгтэй байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагийн дарга Андреас Норлейнийг ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгыг гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 21 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 23 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 26 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 26 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 29 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 30 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 33 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 35 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 38 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 41 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 45 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 27 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 38 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 39 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 40 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 42 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 45 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 46 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 50 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top