x

Авлигын хэргээр ял сонссон, шалгуулж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх уриалга гаргажээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн нам, иргэн, олон нийтийн байгууллагад хандаж дараах уриалга гаргасныг хүргүүлж байна.

Үүнд:

Улсын Их Хуралд:

  • Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх бүхий этгээдээс төсөл боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах үе шат бүрд ёс зүйн асуудлыг тусгах талаар анхаарч ажиллах;

  • Улсын Их Хурал төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж мөрдүүлэх;

  • Нийгмийн ёс суртахууны түвшинг сайжруулах асуудлаар суурь судалгаанд үндэслэсэн цогц бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Засгийн газарт:

  • Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдэд ёс зүйн талаас анхаарч ажиллах;

  • Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилоход ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг байх;

  • Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хариуцлага алдвал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг байх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх;

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;

  • Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах;

  • Ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх;

  • Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн албан хаагчдын дэмжлэгтэйгээр төрийн бүх салбарт авлигатай тэмцэж үр дүнд хүрэх;

  • Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх, ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

  • Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй сургууль, шинжлэх ухаан, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн бус байгууллагад төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;

  • Цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэн, хэм хэмжээг баримтлах соёлыг түгээх арга замыг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийн ёс суртахуунгүй харилцаа, хандлагыг өөрчлөх, хүний эрх, хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа тул олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлыг авч үзэх;

  • Ёс зүйн боловсролын тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй бий болгох, Ерөнхий боловсролын сургуульд “Ёс зүйн үндэс”, их, дээд сургуульд “Мэргэжлийн ёс зүй” хичээлийг заавал судлах хичээл болгон, сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хичээл заах багш нарыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах;

  • Бүх шатны сургуулиудын багш нарт заадаг хичээлээ ёс зүйн агуулгаар хэрхэн баяжуулах талаар сургалт зохион байгуулах, сурах бичгийн агуулга, сургалтын арга зүй нь суралцагчийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжилд бодитой дэмжлэг үзүүлэх, боловсролын тогтолцоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулж хүмүүнлэг энэрэнгүй, ёс журам, хууль журмыг дээдлэх, сахин мөрдөх ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл өгөх;

  • Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг соёл урлагийн салбартай нягт холбон, ялангуяа кино урлагаар дамжуулан эх оронч сэтгэлгээ, эх дэлхийгээ хайрлах, бусдыг хүндэтгэх зэрэг агуулгаар хүүхэд залуусын сонирхлыг татах дүрийг бий болгох, хөрөнгө оруулалтаа энэ салбарт оруулах;

  • Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил, тулгуурлан иргэдийн экологийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх;

  • Нийгмийн ёс суртахууны түвшин чиг хандлагын талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэд суурь судалгаа хийж, түүний үр дүн, санал, зөвлөмжийг төрийн бодлого боловсруулахад анхаарч тусган, амьдралд хэрэгжүүлэх;

  • Нийгмийн сэтгэл зүй, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар ёс суртахууныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж, сайн дурын, олон нийтийн, төрийн бус байгууллага, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуй нэгж компани нийгмийн хариуцлагын хүрээнд ёс суртахууныг дээшлүүлэхтэй холбоотой цогц арга хэмжээ авч хамтран ажиллах.

Улс төрийн намуудад:

  • Авлигын асуудлаар шалгагдаж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд, бусад албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх.

Иргэд, олон нийтийн байгууллагад:

  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, арилжааны телевизүүд бодлого үйл ажиллагаандаа мэдээ, мэдээллийн хүртээмжийг иргэдийн ёс суртахууны үүрэг, хариуцлага, хүнлэг ёс, шударга ёсыг ухамсарлахад нөлөөлөх, нэгдмэл байдлыг бүрдүүлэхэд чиглүүлж чанаржуулах, олон нийтэд системтэйгээр зөв, сайн зүйлийг дэлгэрүүлэх, уриалах; 

  • Шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсрол, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хандаж үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон төрийн бус байгууллагууд ёс зүй, ёс суртахууны талаар олон нийтийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх;

  • Монгол үндэсний онцлогийг тусгасан ёс суртахууны хүмүүжлийн уламжлалт арга, ухаанаас монгол хүний төлөвшилд зайлшгүй чухлыг нь өвлүүлэх;

  • Иргэд, Аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудад мэргэжлийн ёс зүйн болон ажлын байрны ёс зүйн дүрмийг сахин мөрдөж хэвших;

  • Нийгмийн бүх харилцаа, бүх шатанд ёс суртахууны хариуцлагыг дээшлүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагч, ахмад үеийнхэн ёс суртахууны хувьд нийгэмд үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 29 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 30 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 31 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 31 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 50 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 50 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 51 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 53 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 55 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 56 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 58 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 59 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 1 цаг 2 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 1 цаг 3 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 1 цаг 5 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 1 цаг 6 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 1 цаг 7 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 1 цаг 8 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 1 цаг 9 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 1 цаг 12 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top