x

Х.Нямбаатар: Зөвшөөрөл олгогдсон байгаа 1,500 гаруй барилгын ажлыг царцаана

Хотын дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Хотын барилгажилтын талаар мэдээлэл өглөө. ​​​​​​

Тэрээр "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга, байгууламж барих явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд оруулж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Сэлбэ голын орчим, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгууд хамгийн төлөвлөлтгүй, Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол ерөнхий төлөвлөгөө болон хотын стандартгүйгээр бетонон ширэнгийг үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайд байгаа Дөлгөөн нуур орчмыг бетонон ширэнгэ болгоод алдаж байна. Төлөвлөлтгүй барилгажилт Дэнжийн мянга руу үргэлжлэх нь. Тиймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1,500 гаруй нэгж талбар барилгажилтын ажлыг царцаах, хотын стандарт бүхий өөр газар руу шилжүүлэх зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд оруулж байна" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэвч өдөр тутам нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар зуслангийн болон амины зориулалтаар олгож байгаа 0.07, 0.04 га газар олгож байгаа явдлыг хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Газрын алба газар олгох эрхгүй болно. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарна.

Захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал, захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгоно. 

Харин Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгох эрхгүй болохоор хуулийн төсөлд тусгасан.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд л газар олгоно.

  1. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх зорилгоор
  3. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
  4. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт
  5. Царцаагдсан барилгад урд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах холбоотой таван төрөлд газар олгох зохицуулалтыг оруулж байна" гэлээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 18 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 21 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 23 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 24 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 26 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 28 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 30 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 33 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 35 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 38 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 42 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 24 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 35 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 36 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 38 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 40 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 42 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 43 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 48 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top