x

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч ирэх 12 дугаар сард манай улсад албан айлчлал хийнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хоёр орны бүс нутгийн болоод соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ажлыг эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр “2023 оны эхний долоон сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 2.4 тэрбум доллар байгаагаас нийт экспортын 60.8 хувь буюу 1.3 тэрбум долларыг ОХУ-аас экспортолсон газрын тос, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Жилээс жилд манай хоёр улсын худалдааны зөрүү буюу тэнцвэртэй байдал алдагдаж байгаа бөгөөд тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах асуудал нэн чухал байна” хэмээн онцлоод, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа талаараа яриа өрнүүлэв.

Уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулж, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, арьсан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг бүс нутгийн хэмжээнд болон хоёр улсын холбогдох байгууллагуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарц байна гэдэгтээ  талууд санал нэгдэж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэргээр газар зүйн нэг бүс нутагт оршдог улс орнуудын хувьд хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал илэрхийлж байв.

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын урилгаар ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтяревын энэ оны 12 дугаар сард манай улсад хийх албан айлчлалын үеэр бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн танилцах уулзалт зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан яриандаа дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 13 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 15 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 18 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 18 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 21 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 22 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 25 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 27 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 30 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 37 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 19 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 30 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 31 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 32 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 34 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 37 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 38 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 42 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 21 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top