x

Монгол Улс өгөөжөө шууд хүртэх гэрээ үзэглэж, Уранаа Францтай хамтран боловсруулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний  төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа.

Ингэснээр 2023 онд багтааж, Үндсэн гэрээг эцсийн байдлаар байгуулах боломж бүрдэж байна.

Ингэхдээ Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй, харин эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэх юм.

Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх төсөл 47 жил үргэлжилнэ. Эхний ээлжид 2024-2027 онд бэлтгэл ажлаа хангах бол 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд 9 жил үргэлжлэхээр гэрээг үзэглэсэн байна. 

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г  2013 онд байгуулсан. Тус гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордуудын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран байгуулсан “Бадрах Энержи” ХХК-д олгосон юм.

Ингээд Төрийн өмчит “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж эхэлсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5%, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар нэмж орлуулах, түүнчлэн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор зөвшилцөлд хүрлээ.

Борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар болохоор тооцоолж байгаа энэ төслөөс Монгол Улс 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой. Мөн жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрөхөөс АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.

Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна.

Түүнчлэн “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байхаас 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллуулж шинээр 700 гаруй тогтмол ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бахх (172.69.252.157)
    монголчууд уранаар хордож үхэх нь дутаж гэнэ
    2023 оны 10 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 2 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 4 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 7 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 7 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 19 цаг 10 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 19 цаг 11 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 19 цаг 14 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 19 цаг 16 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 19 цаг 19 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 19 цаг 22 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 19 цаг 26 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 8 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 21 цаг 19 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 21 цаг 20 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 21 цаг 21 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 21 цаг 24 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 21 цаг 26 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 21 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 21 цаг 31 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 23 цаг 10 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top