x

Эрх баригчид ковидын сонсголыг санаатайгаар бойкотолж байна

Коронавируст цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар товложээ. 

Гэвч эрх баригчдын сэмхэн үйлдэл энэ сонсголыг үр дүнгүй болгох чиглэл рүү орсон нь үйлдлээс нь харагдаж байна.

Цар тахал эхэлснээс хойшхи үеүдэд хүний эрхийг зөрчсөн маш олон тохиолдол гарсан. Мөн эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон Засгийн газрын худалдан авалтын хүрээнд олон маргаантай асуудал хөндөгдөж байсан. Асуудал дагуулсан худалдан авалтын баримтууд одоо ч хаагдмал, тодорхой хариугүй байсаар байна.  

АН-ын бүлгийн гишүүд ковидын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сард гаргаж байсан.

Гэтэл намрын чуулган эхэлснээс хойш тус сонсголд хөндлөнгийн шинжээч оруулах ажлын хэсгийн саналыг энэ сарын 10-нд болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой байсан ч ирц хүрээгүй байна.

Эрх баригчид шинжээч томилж өгөхгүй, ковидын сонсголыг бойкотолж, сонсголыг үр дүнгүй болгохоор шийдсэн нь хурлын ирцээс харж болохоор байна.

Товчхондоо Ковидын асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголыг явуулахгүй байх нөхцлийг санаатайгаар бүрдүүлж байгаа гэсэн үг юм.

"Ковид-19" цар тахлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 1 цаг 52 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 22 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 2 цаг 41 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 12 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 24 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 4 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 13 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 21 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 27 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 8 цаг 46 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 6 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 11 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 16 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 22 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 9 цаг 42 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 29 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 13 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top