Либерал үзэлтэй залуусийн нэгдэж байгуулсан “Либертари” намын анхдугаар Их хурал эхэллээ.
Либертари намыг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Нэгт, Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах;
Хоёрт, Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах;
Гуравт, Намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;
Дөрөвт, Нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах аж.