x

Х.Болорчулуун: Залуу малчдыг дэмжих 10 хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Мал аж ахуйн сэргэлт" бодлогын хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг боловсруулан гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өчигдөр Залуу малчдын үндэсний чуулганы хаалтын үеэр танилцуулжээ.

Залуу малчдыг дэмжих дараах 10 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Шийдэл 1. E-malchin цахим хөтөлбөр.

Энэхүү хөтөлбөр нь E-mongolia платформ дээр E-malchin цэсийг бий болгосноор малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх.

Шийдэл 2. Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэнд хөтөлбөр.

Малын эрүүл мэндийг хамгаалж, мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх.

Шийдэл 3. Малчдын хөгжлийн төв бий болгох хөтөлбөр.

Багийн төвүүдийг малчдын хөгжлийн төв болгон 1 багийн хөгжлийн төв болгон өргөжүүлж, жишиг загвар гарган ажиллах. Тухайлбал: Малчдад эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ үзүүлэх төв байх. Мөн мал аж ахуйн туслах үйлчилгээний нэгж бий болгох.

Шийдэл 4. Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр

MCYT-ээр дамжуулан Малчин, Мал зүйч, Малын эмчийн туслах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024 онд 1000 малчныг сургах.

Шийдэл 5. Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр хөтөлбөр.

Сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байруудын хүрэлцээг бүрэн хангах, 7 настай сургуульд элсэх боломжоор хангах, дотуур байрны багш нарын тоог нэмэгдүүлэх. Улсын хэмжээнд ЕБС-ийн 532 дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 26.8 мянга нь малчдын хүүхэд. Одоогийн байдлаар жилд 30 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа буюу 10 хувийг шинэчилж байна.

Шийдэл 6. Ногоон тэжээл 100 сум 100 га хөтөлбөр.

Тэжээл тариалах боломжтой 100 сумдад 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хашаажуулалтыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгох.

Тэжээл тариалах боломжгүй сумуудыг урьдчилсан захиалгын хөтөлбөрт хамруулах, малчид өөрсдөө өвөлжөө, хаваржаандаа болон гэрийн нөхцөлд тэжээл тариалахад сургах, шаардалагатай бага оврын техник хэрэгслийг уян нөхцлөөр зээлээр олгох.

Шийдэл 7. Улсын аваргын журмыг өөрчлөх хөтөлбөр.

Улсын аварга малчны шалгуурыг цахимжуулж, шалгуур үзүүлэлтээс малын тоон үзүүлэлтийг хасах, ухаалаг мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулдаг уралдааныг шинээр зохион байгуулах.

Шийдэл 8. Туршлага судлах хөтөлбөр.

Чуулганд оролцогч залуу малчдаас бусад орны мал аж ахуйн туршлага судлах хөтөлбөрт хамруулах.

Шийдэл 9. Хоост айл хөтөлбөр.

Малчин айлуудыг аялал жуулчлалын чиглэлээр нэгдсэн системд оруулах, сургалт мэдээллээр хангах.

Шийдэл 10. Mал аж ахуйн кластер төсөл хөтөлбөр.

Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах, төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 9 цаг 27 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 9 цаг 28 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 9 цаг 29 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 9 цаг 30 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 9 цаг 48 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 9 цаг 48 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 9 цаг 50 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 9 цаг 51 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 9 цаг 53 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 9 цаг 55 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 9 цаг 57 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 9 цаг 58 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 10 цаг 0 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 10 цаг 1 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 10 цаг 3 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 10 цаг 5 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 10 цаг 5 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 10 цаг 6 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 10 цаг 8 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 10 цаг 10 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top