x

Г.Занданшатар: Хүүхэд үхэж байхад бид дуугуй суух ёстой юм уу?

Сүүлийн 10 гаруй хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа өмнө гарцан дээр машинд мөргүүлж амиа алдсан, Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан, бага насны 3 хүүүхэд ээжтэйгээ хамт угаартаж нас барсан, 5-7 настай эгч дүү хоёр орон сууцны 9 давхраас унаж амиа алдсан гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай осол, гэмт хэргүүд гараад байгаа. Энэ бүхний буруутан нь томчууд, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдал шүү гэдгийг УИХ-ын дарга өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоо эргэж харах, хэрэгжилтийг хангах, хүүхдийг сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хамгаалах тогтолцоог бий болгох, хариуцлагыг чангатгах асуудлаар саналаа боловсруулж орж ирэхийг холбогдох яам, Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдрийн чуулганаар хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой дээрх сэдвийг эхний асуудал болгон хэлэлцүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал хариуцсан Засгийн газрын сайд, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон ТББ-ын удирдлагууд оролцов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай. Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах мэдлэгийг олгох ёстой" гэв. 

Өнөөдрийн хэлэлцүүлгээс, 

-Барилгын яаманд цонхны стандарт, хамгаалалтыг шинэчилж баталгаажуулахыг үүрэг болгож,

-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хуулийг чангатгахаа зарлалаа. Товчхондоо УИХ хүүхдийн эрхийг асуудлыг дангаар нь авч хэлэлцсэн бараг анхны тохиолдол болов.

Гэвч чуулганы хуралдааны үеэр БШУ-ы саяд Л.Энх-Амгалангийн хэлсэн үг гишүүдийг багагүй бухимдуулав. Сайдын хэлсэн "Ниргэсэн хойно хашгирав гэж, ганц хоёр өдрийн сенсаац хийгээд орхидог, загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бий. Гэхдээ бүх бурууг сургууль, багш руу чихдэг баймааргүй байна" гэсний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Боловсролын сайд юу яриад байна. Хүүхдүүд үхэж байхад бид дуугүй суух ёстой юм уу. Ард түмний төлөөллийн байгууллага дотоод гадаад ямар ч асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Хүүхдүүд үхээд байна. Хаана хаана чинь ажил болохгүй байна, харанга дэлдэж байна" хэмээн дуугаа өндөрсгөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 10 цаг 14 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 10 цаг 15 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 10 цаг 16 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 10 цаг 17 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 10 цаг 35 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 10 цаг 35 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 10 цаг 36 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 10 цаг 38 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 10 цаг 40 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 10 цаг 41 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 10 цаг 44 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 10 цаг 45 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 10 цаг 47 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 10 цаг 48 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 10 цаг 50 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 10 цаг 51 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 10 цаг 52 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 10 цаг 53 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 10 цаг 54 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 10 цаг 57 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top