x

Г.Занданшатар: Манай нийгмийн ёс суртахуун бүхэлдээ хүүхдэд ээлгүй байна

МАНАЙ НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН БҮХЭЛДЭЭ ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ БОЛСОН БАЙНА!!!

БУСДЫН ХҮҮХДИЙГ ӨӨРИЙН ХҮҮХДИЙН НЭГ АДИЛ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГ МОНГОЛ ЁС УЛАМЖЛАЛ АЛДАГДСАН БАЙНА!!!

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр бидний сүүлийн үед ор тас хаячихаад байсан нэг том асуудлыг хөндөв. Энэ бол хүүхдийн эрхийн тухай асуудал. Сүүлийн 10 гаруй хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа өмнө гарцан дээр машинд мөргүүлж амиа алдсан, Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан, бага насны 3 хүүүхэд ээжтэйгээ хамт угаартаж нас барсан, 5-7 настай эгч дүү хоёр орон сууцны 9 давхраас унаж амиа алдсан гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай осол, гэмт хэргүүд гараад байгаа. Эмгэнэл гашуудал, айдас түгшүүр дагуулсан энэ бүх тохиолдлын буруутан нь томчууд, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдал гэдгийг УИХ-ын дарга сануулав. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоо эргэж харах, хэрэгжилтийг хангах, хүүхдийг сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хамгаалах тогтолцоог бий болгох, хариуцлагыг чангатгах хэрэгтэйг анхаарууллаа. Нийслэл, аймаг, дүүрэгт сургуулийн орчинг камержуулах ажлыг чухалчиллаа.

Сануулахад Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1992 онд элссэн, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль баталсан. Энэ хуулиар хүүхэд 18 нас хүрч МУ-ын иргэн болсныхоо дараа өөрөө өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээх чадамжтай болдог. Тэр болтол эцэг эх, төрийн байгууллага, компани ААН-үүд, хүүхдийн асуудал хариуцсан төрийн болон олон нийтийн байгууллагын хамгаалал, хараа хяналтанд байх ёстой. Хүүхдийн эрхийг бүх талаар хамгаалах ёстой гэсэн үг. Атал манайд сүүлийн 30 гаруй жилд бий болгосон хүүхэд хамгааллын тогтолцоо нь ажилладаггүй, манай нийгмийн ёс зүй, ёс суртахуун бүхэлдээ хүүхдэд ээлгүй байна, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Бусдын хүүхдийг өөрийн хүүхдийн нэг адил хайрлаж, хүндэлдэг монгол ёс уламжлал алдагдсан байна гэв. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход УИХ-ын гишүүн нэг бүр, ялангуяа эмэгтэй гишүүдийн бүлэг онцгой анхаарч, бодлогоо гаргаж танилцуулахыг гишүүдэд үүрэг болголоо. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ямар нэг өршөөлгүй баймаар байна, ялын бодлогыг чангатгамаар байна. Энэ бүх асуудлыг нэгтгэж, нэн даруй хэлэлцүүлэхээр зохион байгуулахыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол шинжлэх ухааны байнгын хороонд даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 19 цаг 32 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 20 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цаг 37 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 20 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 40 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 44 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 49 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 52 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 56 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 22 цаг 38 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 49 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 54 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 57 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top