x

Хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэхийг сануулав

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцов.

Тэрбээр хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх,  дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

“Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр зохиож буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

Тэд “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцэж, “Өөрчлөлтийн удирдлагын арга зүй”, “Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс”, “Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл” сэдвээр  онол, арга зүйн мэдээлэл авлаа.

Мөн “Зэвсэгт хүчний залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан “Залуу офицеруудын нийгмийн асуудал, итгэл үнэмшлийн талаарх социологийн судалгаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн өдөр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа.

Тэрбээр хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа байлдагчдад баяр хүргэж, цаашдынх нь амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цэргийн байр, дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, халуун ус, угаалгын газар зэргийг шинэчилсэн. Цаашид нэгтгэлийн штаб, шалган нэвтрүүлэх байр, спорт цогцолбор, цэргийн гал тогоо зэргийг шинэчлэн засварлаж, барихаар төлөвлөжээ.

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 6,000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем суурилуулан, 11,000 гаруй м.кв талбайг зүлэгжүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 19 цаг 32 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 20 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цаг 37 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 20 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 40 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 44 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 49 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 52 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 56 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 22 цаг 38 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 49 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 54 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top