x

Х.Нямбаатарыг Хотын даргаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрээр "Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё. Төр, засгийн зүгээс нийслэлийн асуудалд анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан, бугшсан идээ бээрийг шахахад бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яам анхаарал хандуулж ажиллана" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа, дутагдлыг гаргажээ гэж үзсэн.

Уг асуудалд олон нийт ч ихээхэн бухимдалтай хандсан. Энэ үүднээс нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Нөгөөтээгүүр нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн зүйлсэд бодитой шинэчлэл хийх, өмнөх удирдлагуудын гаргасан алдааг засварлах, дахин алдаа дутагдал давтагддаггүй байх чиглэлд үүрэг өглөө" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 19 цаг 34 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 20 цаг 36 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цаг 39 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 20 цаг 40 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 42 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 44 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 46 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 48 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 51 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 54 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 58 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 22 цаг 40 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 51 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 52 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 54 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 56 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 58 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 59 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 4 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top