x

Д.Дашпүрэв: Монголын парламент Оросын эрх ашигт захируулж хууль батална гэж байхгүй

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Их хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал болж, энэ үеэр ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володин “Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үг нь нийгмийн тодорхой хэсгийн шүүмжлэлд өртөж буй. Тодруулбал, Оросын “харцаар” Монголын парламент ажиллана гэсэн агуулга уу гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна.

Тухайлбал олон улс судлаач П.Наранбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай” гэдгийг хэлсэн. ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины тэрхүү мэдэгдэл нь хэр зохимжтой болох талаар олон улс судлаач, доктор Д.Дашпүрэвээс тодрууллаа.

-“Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн Думын даргын үгийг нийгэм янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна. Тусгаар тогтносон улсад айлчилж байгаа хүн ийм үг хэлэх нь хэр зохимжтой вэ?

-Монголын парламент бол улс орныхоо өнөөгийн амьдралд шаардлагатай байгаа хуулийг хэлэлцэж баталдаг төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Оросын нийгэм манай нийгэм хоёр тэс ондоо. Монголын нийгмийн амьдралд хэрэглэхээр зориулж баталж байгаа хуулийг яахаараа Оросын парламент, Оросын нийгэмд зохицуулах ёстой юм бэ. Ийм үг хэлж байгаа Оросын Думын дарга Буриадад өөрийгөө явж байна гэж бодсон юм биш үү. ОХУ-ын бүрэлдэхүүн улсад явж байна гэж өөрийгөө ойлгосон юм биш байгаа даа. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа хүн биз дээ, уг нь. Ийм агуулгатай үг хэлнэ гэдэг нь өдөөн хатгаж байгаа хэрэг шүү дээ.

-Ямар учраас өдөөн хатгаж байна гэж?

-Танай улс манай улсаас хараат байх ёстой. Ямар хууль гаргах чиглэлийг бид өгнө гэсэн санаагаар хэлсэн юм биш үү. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс, БНМАУ байсан үед барих гэдэг байсан бодлогыг яриад байна уу. Тэгээд ийм байр суурийг баримтлах ёстой. Та нар хүлээж авах ёстой гэсэн үг биш үү. Уг нь тийм албан тушаал хашиж буй хүн ийм үг хэлэхгүй шүү дээ. Ер нь олон улсын жишигт “танайх манай нийгэмд нийцүүлж хуулиа батална” гэсэн зүйл ерөөсөө байдаггүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 20 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 2 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 32 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 2 цаг 51 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 22 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 34 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 14 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 23 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 37 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 8 цаг 56 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 16 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 21 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 26 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 9 цаг 52 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 39 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 23 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top