x

Г.Занданшатар: Монгол, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хамтын ажиллагаа чухал

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор 2023 оны есдүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Сөүл хотод айлчилж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьсанд тань дахин талархал илэрхийлье гэв.  

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, энэ жил Монгол Улсын Их Хурлын даргатай гурав дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна. Үндэсний Ассамблей дэх гишүүд тэр дундаа улстөрийн олонх, цөөнх намын төлөөлөл Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын даргатай найрсаг, дотно уулзалт хийсэн хэмээн танилцуулж, сэтгэл хангалуун байдгийг уулзалтын эхэнд дурдав.

Тэрбээр хэлэхдээ, энэ жил Монгол Улсад хоёр удаа айлчилсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандууллаа. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл юм. Хэдийгээр тулгамдсан асуудлууд удаа дараа гарч байсан хэдий ч Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж дууссаныг дуулгахад таатай байна. Өнөөдөр Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиож буйтай холбогдуулан уг төслийн тайланг гардуулахад туйлын баяртай байна. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал хэмээв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-гийн Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. Тэрбээр, Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархал илэрхийлье гэв. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессын шинэчлэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Талууд хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов. Дараа нь хатагтай Ким Ён Жү Улсын Их Хурлын дарга, гишүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн танхимыг танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 22 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 24 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 27 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 28 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 30 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 32 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 34 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 36 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 39 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 42 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 46 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top