x

Х.Нямбаатар: Хятад улсаас олон тооны ялтанг анх удаа нэг дор шилжүүлэн авах гэж байна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд явагдаж буй ажлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод монголоос зугтаасан хүмүүсийг гаднын орнуудаас авчрах ажлууд үргэлжилж байна. Бид өөрсдөө очоод шууд тэр хүмүүсийг авчрах эрхгүй. ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд энэ ажиллагааг ахалдаг байсан ч ЦЕГ-ын даргаар томилогдсон. Орны хүнийг нь ойрын хугацаанд томилно. Би ирэх сард БНХАУ-д ажиллана. Тус улсаас манай улсын олон иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүлээлгэн өгөх болсон нь сайн мэдээ юм. Анх удаа, нэг дор олон ялтан шилжүүлэн авах гэж байна. Тэд дандаа авлигын гэмт хэрэгтнүүд биш.

УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал дүгнэлтийг өчигдөр гаргасан. Шүүхийн тухай хуулийг хоёр жил мөрдөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хуулиар хуульчилж, гишүүдийг нь ил тод бүрдүүлдэг тогтолцоо бүрүүлсэн. Мөн Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгон байгуулсан. Хууль зөрчсөн бол шүүгчийг ажлаас халах нөхцөл бүрдсэн юм.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бэлтгэлээ. Шүүхийн тухай хуультай уялдуулан энэ баримт бичгийг боловсрууллаа. Намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бичсэн. Мөн шүү эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарсан.

Олон төрлийн биш, нэг баримт бичигтэй болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хүний нөөцийг яаж бүрдүүлэх гэх мэт өргөн агуулгатай.

Мөн намрын чуулганаар Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүн таслах үйл ажиллагаан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоонд суурилан шүүх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломжийг хангана. Хэрэг маргааны дагнасан шүүхийн тогтолцоог хадгална, халахгүй. Бид 30-аад жилийн турш социалист шүүхтэй байв. Маргааны төрлөөс хамаарч шүүхийн процесс хялбар болно. ШШГЕГ-ын бүтцийг мөн өөрчилнө. Намрын чуулганаар шүүх эрх мэдлийг ихээхэн өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх шаардлага бий" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана. УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.

Хэрэг нь шүүх рүү шилжсэн хүмүүсийг ч сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно. Сонсгол зохион байгуулж байгаа гол зорилго нь дахин хулгай гаргахгүй байх, засаглалаа сайжруулах юм. “ЭТТ” ХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойших бүх цаг үеийг хамарсан шалгалт явуулна. Бүх талаас нь судлахаар төлөвлөж байна. “ЭТТ”-н бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа хэзээ дуусахыг би мэдэхгүй байна. Хариуцсан сайд нь би биш. Ер нь бүрэн эрхт төлөөлөгч томилох нь зөв шийдэл биш. Бусад хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчих эрсдэлтэй. Ирэх оны эхээр бид авлигын үнэлгээгээ хийлгэнэ.

Цаашид төр ямар бизнес хийж, ямрыг нь хийхгүй вэ гэдгийг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийг баталбал Оюутны холбооны удирдлага шууд төрийн компанийн захирал болохгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөчё (172.69.252.162)
    шал дэмий мөнгө үрсэн ажил
    2023 оны 09 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 28 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 31 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 33 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 34 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 36 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 38 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 40 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 43 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 45 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 48 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 52 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top