x

Пап Францис Гүюг хааны захидлын албан ёсны хуулбарыг бэлэг болгон өглөө

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Ватикан улсын тэргүүн Пап Францисыг угтан авах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар олон нийтэд хандан үг хэлэв. Энэ үеэр Пап Францис одоогоос 777 жилийн өмнө Монголын Гюүг хаанаас Пап IV Инносентэд илгээсэн захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэг болгон хүндэтгэлтэйгээр өргөн барьж буйгаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Энэхүү түүхэн айлчлал Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой. Мөн Пап Францисын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрэн нийцэж байна.

Цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно. 

Пап Францис: 

-Монгол, Гэгээн Ширээт улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч аль хэдийн 31 жил болжээ. 770 жилийн тэртээ 1246 онд IV Пап Иннокентийн албан бичгийг түүний элч төлөөлөгч Плано Карпини Гүюг хаанд гардуулж байсан.

Харин Гүюг хааны бичсэн хариу захидал сийлсэн тамгатайгаа Ватиканы номын санд хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн эртнээс айлчлал хийхдээ нэг нэгэндээ бэлэг сэлт өгдөг уламжлалтай байсан. Би Гүюг хааны IV Папд илгээсэн хариу захидлын албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр өргөн барьж байна" гэв

Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жилд 10 захидлыг хуулбарлан авчээ.

Пап Францисын бэлэг болгон өгч буй захидлын хуулбар нь 777 жилийн тэртээ Пап IV Инносентийн Их хаанд илгээсэн захидлын хариу захидал юм. 

"Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай" хэмээн Пап Францис хэллээ. 

ПАП ИННОСЕНТЫН ЭЛЧ  ПЛАНО КАРПИНИГИЙН ИХ ХААНД ХҮРГЭЖ БАЙСАН ЗАХИДАЛ БОЛОН ГҮЮГ ХААНЫ ХАРИУ ЗАХИДАЛ

Ромын Пап IV Инносент Монголын Их хаанд

Пап IV Инносент 1245 онд Монголын их хаанд илгээсэн захидлаа Плано Карпини-гаар хүргүүлсэн. Уг захидалд Их хааныг Европын орнуудыг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг тэнгэр бурхны нэрийг барьж, гуйсан төдийгүй монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн. Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гюүг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг. Плано Карпини барууны ертөнцөөс анх удаа Папын элчээр томилогдон Монголын эзэнт гүрэнд очсон элч нарын нэг юм. Түүний бичиж үлдээсэн аяллын тэмдэглэл тухайн үеийн монголчуудын аж амьдралын талаар Европ тивд танигдсан бүтээлүүдийн нэг юм.

1245 он

Гүюг хаанаас Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал

“Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хуралдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.
Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв.  Эдгээр үгийг тань бид үл ойлгов.

Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?

Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?

Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ.

Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ” 

1246 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 45 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 47 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 50 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 51 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 53 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 55 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 57 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 59 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top