x

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Айбек Артыкбаевыг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажлаа эхлүүлсэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Тусгаар тогтнолын өдрийн /1991.08.31/ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлэхдээ, манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд үүнд арвин их туршлагатай, мэргэжлийн дипломатч хүн ажиллах гэж байгаад талархалтай байна. Өнгөрсөн 2022 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Энэ оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах талаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр илэрхийлэв.

Элчин сайд Айбек Артыкбаев Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд түрүүчээсээ ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсад ажиллах хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд зөвлөл (парламент)-ийн даргын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргыг Бүгд Найрамдах Киргиз Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов.

Талууд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо харилцан нийлүүлэх, мөн соёл, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 46 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 48 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 51 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 52 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 54 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 56 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 58 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top