x

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үгээ нэгтгэж улс төрийн хамгаалалт хүсч эхэлсэн үү?!

Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болох байлаа. Уг нь шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тухайн өдөр товлон зарлаад байв. Гэвч хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нь өөр шүүх хуралдаантай давхацсан болохоор хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хэрэг нийгэмд нэлээд өндрөө авсан. Тэгвэл яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар асуудлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

Гадуур хүмүүсийн шуугьж байгаагаар Т.Аюурсайхан “Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэжээ. Б.Ганхуяг нь “Ерөөсөө цаг алдалгүй өнөөдрөөс шүүх хурлаа хиймээр байна” гэсэн санал гаргаж. Өмгөөлөгчид нь хүртэл хэвлэл мэдээллээр дориухан дуугараад эхэлсэн байна. Эндээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өгч байгаа мэдээллүүд агаар нэг байгаа нь харагдаж байна. Тэдний мэдээллээс “Цаг алдалгүй шүүх хурлаа нээлттэйгээр бушуухан эхлүүлье” гэх нэг агуулга уншигдаж байна. Үндсэндээ энэ бол МАН болоод намынхандаа, нүүрсний хэрэгт нэр холбогддог томчуудад өгч байгаа мессеж боллоо. Өнгөц харвал бүгдийг ил хийе, одоо удаан сунжраад яахав гээд байх шиг. Ухаад үзвэл нүүрсний хэрэгт нэр нь холбогдож байсан улстөрчид, сайд дарга нар, МАН-ын хойд, урдах томчуудад бүгдэд нь өгч байгаа сануулга биз ээ. Мэдээж нүүрсний хэрэг анх гарч эхлэхэд нэр холбогдож байсан, одоо УИХ-д суугаа гишүүд, сайд, дарга нар гээд нийт 17 хүнд хаягласан байж таарна. Яг үнэндээ өнөөдөр нүүрсний сонсголыг хийх, хийхгүй, хэрхэн явуулах тухай маргаан МАН-ын Удирдах зөвлөл дээр хүртэл дуулиан, шуугиантай байна. Хэрэв нүүрсний сонсголыг явуулбал, “Намаа хуваана, засаг тарна, сонгуульд ялагдана” гэх энэ нам доторх бужигнаан нийгэмд ил болж эхэллээ.

Тэгэхээр энэ сенсаци бол МАН дотроо нэгэнт цоллогдож, нүүрсний хэрэгт нэр холбогдож, гэрэлд цохиулсан 17 хүн дээр тоо нэмэхгүй. Ухаандаа 18, 19, 20 дахь гэсэн этгээд гарч ирүүлэхгүй гэсэн зорилгыг харуулж байна.

Хэрэв 17+…гээд зарлагдах юм бол энэ Төрийн ордонд юу ч болж мэдэхээр байна. МАН цагаан байраа ч буулгаж магадгүй. Баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцийн илэрхийлэл ч байж болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 47 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 52 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 55 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 59 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top