x

Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаагаа тэмдэглэв.

Хуралдаанд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийв.

Монгол Улсын Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарч буй. Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцсан агентлаг байгуулах төслийг тус хуралдаанд танилцууллаа.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсны дараа газар олголт хийх ёстой”. Тиймээс манай яамнаас энэ оны эхнээс газар олголт огт хийгээгүй. Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн гаргасны дараа газар олгох, тэр хүртэл өмнө олгосон газруудыг цэгцлэх ажлын хүрээнд Горхи-Тэрэлж, Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд 1000 га газрыг цуцлах арга хэмжээг өнөөг хүртэл авч байна. Мөн сав газрууд болон үерийн ам дахь газар олголтуудыг цуцлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ. Танилцуулгуудтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал солилцлоо.

“Асуудлаа танилцуулж, хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь чухал. Тэгж байж Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн дүгнэлт, ойлголттой болно. Өнөөдөр газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байна. Цаашид эрхзүйн орчныг сайжруулах, нэгдсэн төлөвлөлт хийх, эрдэмтэн судлаачдаа сонсох, олон улсын байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан ажиллах, олон улсын экспертүүдтэй хамтрах шаардлагатай”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулах, газар олголтыг зогсоосон шийдвэр хэт удаан үргэлжилж болохгүй. Иймд геодиз зураг зүйн газар ерөнхий төлөвлөлтөд орсон газруудыг олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

Үндэсний хороо байнгын ажиллагаатай Ажлын албатай байхаар боллоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 54 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 56 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 59 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top