x

Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг амгаалалтад авах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр нь дөрвөн усны сав газарт хуваагддаг. 2021 оны усны бүртгэлээр 367 усны сан бүхий газар бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт 29 гол, дөрвөн нуур, 44 булаг хамрагдаж байна. НИТХ-ын 2016 оны тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн, усны сан бүхий газарт хамаарах 15 гол, горхинд онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Энэхүү тогтоолоор Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсийг 436.1 га, энгийн хамгаалалтын бүсийг 1034 га-аар тогтоосон юм.

Сэлбэ, Дунд гол нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хорооллын болон барилгажсан суурьшлын бүс дундуур урсаж, Туул голд цутгадаг. Сүүлийн үед үер усны нөхцөл байдал үүсэж буй тул үерийн эрсдэлтэй газруудыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Иймээс Сэлбэ-Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоонозураг

Мөн Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс гарсан саналаа танилцууллаа.

2018 онд Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, 100 метрийн хамгаалалтын бүс буюу Ойн сан бүхий газар, Ой тэлэн ургах нөөц газрын хил заагийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Дээрх төлөвлөгөөгөөр тогтоосон хил нь хээрийн судалгаа тодруулалт хийгдээгүй, ойтой газрыг ойн санд хамааруулаагүй, ой модгүй газрыг ойн санд зурагласан зэрэг асуудлууд байгаа тул уг хилийг дахин тогтоох шаардлагатай байгаа юм.

Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Ойн сангийн хилийн цэсийн ой тэлэн ургах газарт 19,374 нэгж талбар, ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар, нийт 37,007 нэгж талбар байна. Үүнээс 4015 нэгж талбар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй. Иймд дээрх нэгж талбаруудын газрын эрхийг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгө болон 37,007 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа юм.зураг

Мөн цаашид хууль, тогтоомжид нийцүүлэн “Хот суурин газрын ой” гэсэн ангиллыг бий болгох, газрын төлбөр, татвар, үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоох, ногоон бүсийн хил заагийг газар дээр нь нарийвчлан үзэж, хээрийн судалгааны түвшинд үндэслэлтэй боловсруулан батлуулах шаардлага тулгарч байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоож, ойн менежментийн төлөвлөгөө, Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хурлаар мөн иргэнд өмчлүүлсэн газрын татварын ногдуулалтыг хийх цахим системийн хөгжүүлэлтийн ажлыг танилцуулсан. 2003 оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт 208,731 иргэнд 11,107 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 11 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top