x

Улаан шугам татаж гонжоом угаахын учир

Улаан шугам татаж гонжоом угаахын учир

Иргэн N бизнес хийхээр шийджээ. Дэлхийн хамгийн алдартай гоо сайхны пүүсүүдийн үнэртэн сүрчиг, тосыг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ. Гааль, татвар зэрэг түмэн бэрхшээлийг давсны эцэст дэлгүүрт бараагаа дэлгэлээ. Гэтэл мэргэжлийн хяналтынхан давхиж ирэв. Тэдэнд үйлчилж буй хуулиар үнэртэн гоо сайхны бараанаас тус бүрээс нь 100 гр-ийг шинжилж байх ёстой юм байна. 25 грамаар савласан тус бүр нь 40 долларын үнэтэй Christian Dior сүрчигээс нь 4 ширхэгийг шинжилгээнд авлаа. 50 граммаар савласан тус бүр нь 80 долларын үнэтэй Kenzo шөнийн тосноос 2-ыг гэх мэтээс байцаагч түүж гарлаа. Шинжлэх гэж байгаа юм. Авилга бишээ, ийм хуультай юм. Байцаагч харин 150 граммар савласан Малайз тосноос авахаас татгалзав, өршөөж байгаа юм. Үнэртэн гоо сайхан шинээр ирэх бүр ийм маягаар шинжилгээнд дээрэмдэнэ. Байцаагч тэндээсээ гараад зэргэлдээ ресторанд найз нөхдийнхөө хамт хооллов. Орой болгон гэрээрээ ирж мөн хооллодог. Түүний үүрэг даалгаварт нийтийн хоолны газрын бүтээгдэхүүн хортой эсэхийг шалгах ажил бас багтана. Иймээс тус ресторанд болдог найр болгон нь шалгалтын зүйл аймагт багтана, өөрөөр хэлбэл ажлаа хийж байгаа учир мөнгөө төлөх учиргүй.

Үүнийг авилга гэх үү, рэкэт гэх үү, улаан луйвар гэх үү? Ийм үзэгдэл өнөөдөр Монгол даяар хавтгайрсан жирийн явдал. Ямар ч тохиолдолд байцаагч хэрэгт орохгүй, хууль журам нь иймэрхүү юм. Иймэрхүү гэдэг нь журам дэндүү тодорхой бус, яаж ч тайлбарлагдахаар. Мань байцаагчаас гадна ижил үүрэг хүлээсэн хотын, дүүргийн, яамны байцаагч нар мөн ижил ёслолыг дээрхи үнэртэн борлуулагч, ресторанд давхардуулан гүйцэтгэнэ. Муу хүмүүс хорвоогор дүүрэн боловч тэдний нийгэм дахь муу үйлдлүүд нь гол төлөв хүнээсээ бус механизмаасаа болдог. Муу механизм муу хүнд бололцоо олгодог, сайн хүнийг баглачихдаг. Ингэхээр дээрхи байцаагч хичнээн угийн муу хүн байгаад ч гол буруу нь түүнд биш механизмд байна. Авилгын хорооны дарга саяхан ард түмэндээ хандан авилгын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ. Тэр ч байтугай ийм үүрэгтэй болохыг нь ард түмэнд сануулав. Үнэндээ иргэнд ийм үүрэг ч байхгүй, авилгыг хөхиүлсэн механизмтай байхад иргэд тэмцээд ч утга учраар бага. Иргэн татвар төлөх үүрэгтэй, энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага нь. Социалист нийгмийн иргэдэд л өөрөө ч мэдээгүй байхад тоо томшгүй үүрэг ноогдуулдаг байсан, ингэснээр нэг л мэдэхэд хэн хүнгүй үүргээ биелүүлээгүй ялд унадаг байв. Ийм юмаар нээнтэглэж болдгоороо социализм илүү сахилга баттай мэт сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Чөлөөт нийгэмд энэ нь хэрэгжүүлье гээд ч огт бололцоогүй зүйл.

Нийгмийн 25 хувь нь хэрэгт орохуйц хууль хийж болдоггүй. Хичнээн зөв зүйтэй байгаад ч. Энэ бол үндсэн зарчмын нэг. Эрх зүй бол улс төр, шинжлэх ухаан, философийн зэрэгцээ урлаг юм. Авилгачдыг шийтгэх тухай хууль гарахад манай нийгмийн гишүүдийн 25 байтугай хувь нь шууд шоронгийн хадаас болно. Бид ингэтлээ авилгад идэгдсэн. Бид ийм хуультай болсноор Төрийнхөө тэргүүнийг аягүй бол цаазаар авах хэрэг гарна. Олон иргэд авилга авч байгаагаа мэдэлгүй ийм хэрэгт лав холбогдчихсон байгаа. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар багш, эмч нар хамгийн авилгач гэнэ. Хүмүүс нүдэнд ил харагдсанаа хэлж байгаа юм. Гэтэл шокалад авсан эмч, үнэртэй ус бэлгэлүүлсэн багш хэрэгт орох юм гэж бодоогүй.

Авилгатай шийдвэртэй тэмцэх гэж байгаа бол юун түрүүн энэ гэмт хэргийг тал талаас тунгаан маш зөв тодорхойлох хэрэгтэй. Дараа нь улаан шугам татаж үүнээс хойш түүнээс цааш энэ тодорхойлолтод багтах нүгэл хийсэн этгээдийг ингэж шийтгэж цээрлүүлнэ гэдгээ зарлах хэрэгтэй. Ингэхээр өмнөхийг нь авилга гэж эс тооцох, эсбөгөөс өршөөх зайлшгүй шаардлага гарч байна. Аа гуай, ээгуай, ийгуай... урьд идсэн уусныг чинь мартая, гударснаа шингээж үзээрэй, хөрөнгөө бүртгүүлж татварыг нь төлөөрэй, харин дахиж ингэх юм бол даан ч өршөөлгүй шүү.

Хулгайлсных нь аз, чадаагүйнх нь хохь болох уу? Магадгүй. Гэхдээ аль нэг газраас улаан шугам татахгүй л бол авилгачдын хор холбогдол улам их болж нийт нийгмээ залгих гээд байна. 1995 онд Ерөнхий сайд Жасрай Засгийн газрын нэрийн өмнөөс Буян компанид зээлийн баталгаа гаргаж өгчээ. 18 сая доллар. Хожим энэ хэрэг илэрч шуугиан болоход Жасрай гуай эргэж бухан хуурамч баталгаа өөрснөө хийсэн шахам юм ярив. Ингэхээр нь Буян пүүсийн эзэн “Жасрай гуай, та надаас хэдэн гонжоом авлаа?” гэж сонингоор асуун амыг нь таглаж байв. Өнөөдөр гонжоом өгвөл замын цагдаа ч гомдоно. Голоод гомдоно, би ямар гуйлгачин юм уу гэж агсрана. Сая доллар зарим төрлийн хахуульд багаддаг болчихоод байна. Өөрөөр хэлбэл авилгын ханш дэндүү аймаар өсчээ. Энэ хэрээрээ нийгэмд учруулах хор хохирол нь улам аюултай болоод байна гэсэн үг. Улаан шугам татахаас өөр ямар ч гарц үгүй.

                                Б.Баабар. 2007 оны 6 дугаар сар 29

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 34 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 15 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 45 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 4 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 36 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 48 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 27 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 36 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 45 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 51 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 9 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 29 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 40 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 45 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 5 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 52 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 36 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top