x

Н.Алтанхуяг: Үгээ хэлсний төлөө шоронд орох ёстой бол би шоронд орохыг нь сонгоё

Хөгжлийн банкны шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар шүүгдэгч нар үгээ хэлж дууссан бөгөөд үдээс хойших хуралдаанаар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үгийг сонсов. Шүүх хуралдаан ирэх даваа гаригт үргэлжилж, шийдвэрээ танилцуулах юм байна. Шүүх хуралдаанд оролцсон зарим шүүгдэгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

"ҮНЭН ҮГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ БОЛ БИ ШОРОНД ОРОХЫГ НЬ СОНГОЁ"

Шүүгдэгч Н.Алтанхуяг:

-Чамлахаар чанга атга, нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тал талаасаа ярилаа. Өмгөөлөгчдөө баярлалаа. Манай өмгөөлөгч нар мундаг хүний эрхийн мэдрэмжтэй байна, мундаг байна. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байна. Хүний эрхийг ингэж хамгаалах ёстой. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол хүний эрх чөлөөний асуудлыг хамгийн түрүүнд хөндсөн. Үүн дээр найдвартай манаачид байна, тэр хүмүүс энэ танхимд байна. Шүүгчдэдээ баярлалаа. Шүүх хурлыг нээлттэй болгож өгөхийг хүссэн. Улстөрч хүний хувьд олон түмний нүдэн дээр буруутай, буруугүй гэдгээ харуулах хамгийн чухал. Зориг зүрх гаргаж, гүүх хурлаа нээлттэй явуулж өгсөнд баярлалаа. Хөгжлийн банкны хэрэг гэж яриад байгаа. Угтаа бол эрүүгийн хэрэг гэхээс илүү зах зээлийн нийгэмд шилжсэн оронд байдаг эдийн засгийн,тэр дундаа зээлийн харилцаа л юм. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод аваагүй. Гэхдээ яах вэ, Монгол Улс урагшилж байгаа. Зарим дээр нь ухарч яваа. Хөгжлийн банкны 80 хүнийг баглаад хоморголоод оруулж ирсэн нь буруу. Тэртээ тэргүй хэвлэлээр хулгайч нарын хурал болж буй гэсэн ойлголт орон даяар явж байгаа. Үүний далбаан дор хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсч магадгүй байна. Гэм буруутай, алдаа дутагдал гарснаа хүлээн зөвшөөрөөд хэлж байгаа хүмүүс ч байгаа. Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв.

Гэхдээ нэг зүйлийг гайхлаа. Хөгжлийн банк бол улс төрийн байгууллага биш шүү дээ. 2011 оны Хөгжлийн банкны хуулийг батлахад би тэргүүн Шадар сайд байсан. Хөгжлийн банкийг улс төрийн байгууллага гэж батлаагүй. Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээч ээ, мөнгө босгооч ээ, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч ээ, зээлээ төлүүлдэг байгаач ээ, зээл өгөхөөс өмнө барьцаа хөрөнгийн шаардлага хангуулаач ээ, өөрийнхөө шаардлагад нийцүүлээч ээ гэж хууль баталсан. Тэгсэн юу болж байна гээч Хөгжлийн банкны хүмүүс орж ирээд прокурор дээр нэмээд энэ хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийнхаа тоог нэмүүлэх гээд байгаа юм уу.

Би сүүлийн хоёр сар гаруй УИХ-ын чуулганд би суусангүй. Тэгээд УИХ-д ирүүлсэн материалыг үзлээ. Тэгсэн 2022 оны Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлжээ. Яагаад хүмүүсийг улс орон даяар яллаад байгааг эндээс ойлголоо. “Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний удирдлагууд, зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор 27 мянга 200 материал нийтлэгдсэн” гэсэн байна. Аймар тоо ярьж байгаа биз. Хөгжлийн банк Пи Ар хийдэг газар болчихсон юм уу. Зээлдэгч нарыгаа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг болчихсон уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Улс төрийн шинжтэй, олон нийтийг тархийг угаах юм руу хазайсан байна гэдгийг УИХ-ын тайлангаас уншиж сонслоо. 27 мянган материалаас гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ. Хүн чанарынхаа үүднээс, гүтгүүлээд ороод ирчихсэн залуусынхаа өмнөөс элэг эмтэрч байна. Нягтлах ёстой. Хэрэг мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Хуулийн байгууллага үүнийгээ хийхгүй байна. Монголын нийгэм хэцүү, өдрөөс өдөрт амьдрал доройтож, цалин тэтгэвэр хүрэхгүй байгаад хүмүүс бухимдаж байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй. Би яах вэ, олон юман дундуур явчихсан хүн.

Би залуучууддаа санаа зовж байна. ТУЗ-ийн гишүүдэд маш их санаа зовж байна. Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг би өнөөдөр ярина. Би энэ хугацаанд яриагүй. Прокурорыг ажлаа хийдэг байх гэж бодоод зөндөө хүндэлсэн. Ч.Сайханбилэг, Ганхуяг,Баярсайханы өмнөөс зөндөө ярьсан. Үндсэн хуулийг хүртэл слайд болгон тавиад ярьсан. Та нар өнөөдөр шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэг өдөр захиалагчаа хэлэх болно. Монголын хуулийг бид тэгж өөрчлөх ёстой. 1996 онд гишүүн болоход есдүгээр сарын 10-ныг хэлмэгдүүлэлтийн өдөр болгоно гэхэд би зарчмын зөрүүтэй санал оруулсан. Энэ өдрийг хэлмэгдүүлэлтийн өдөр болгох нь зөв. Гэхдээ Монголын төр уучлал гуйх ёстой гэж байлаа. Хүнийг хэлмэгдүүлж байгаа айдас хүйдсийг та нар хэдэн төгрөгөөр үнэлээд ч ойлгохгүй.

Б.Жавхлан гээд Сангийн сайд нөхөр байгаа. УИХ дээр Ерөнхий сайдыг төлөөлж мэдээлэл хийх байсан юм. Манай УИХ-ын гишүүд сууж байсан чинь Б.Жавхлан орж ирсэн. Тэр хүн бол Ерөнхий сайдын үгийг унших үүрэгтэй. Гэтэл зохиол ярьж эхэлсэн. Хөгжлийн банкийг АН-ыхан хэрхэн үрэн таран хийсэн тухай ярьсан. Ингээд манай АН-ын бүлэг тэсэхээ байгаад чи юу хийгээд байгаа юм бэ. Ерөнхий сайдын мэдээлэл энэ байна гээд завсарлага авсан. Энэ яаж байгаа юм. Зохион байгуулалтаар чуулганы индрийг ашиглаж, АН-ын нэр хүнд, миний нэр хүндийг унагаах ажлыг хийж байгаа ажлыг зохион байгуулсан. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, хаацайлах зүйл байхгүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгч авалцаагүй. Бодвол хахууль авсан байх гээд тагнуул турших үйл ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Засгийн газрын шийдвэрээ буруутгаж байгаа. Нэгдүгээрт, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зүйлийг ярина.

Яаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг хэрэгтэн ялтан болгочхоод дараа нь юу хийдэг юм. Миний эхнэр гадагшаа явах гэж байхад нь хагас сайн өдөр онгоцны буудал дээр саатуулдаг юм даа. АТГ-ын н.Золжаргал гэж нөхөр 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр. Тэгээд баахан юм болж байхад хагасайн өдөр АТГ-д байцаана гэж дарамталдаг юм. Би арваннэгдүгээр сарын 9-ны өдөр 2017 онд болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ зарлах гээд бэлдээд тескт дээрээ сууж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Түүнийг мэдчихсэн. Тэгээд 5-ны өдөр эхнэрийг нь онгоцны буудал дээр саатуулж байгаа юм. Ингэж дээрэлхдэг байхгүй юу. Өмгөөлөгч аваад гэртээ ирсэн. Гэтэл хоёр сар манай эхнэрийг дуудаагүй. Яах гэж онгоцны буудал дээрээс чирж ирж байгаа юм гэж асуусан чинь "Н.Алтанхуягаа, чи өөрөө зүгээр байгаач дээ” гэсэн.

Хүний аз жаргал гэдэг байрны мкв-аас хамаардаггүй. Хулгайч нараа, новшнуудаа… Миний монголыг яах гэж ийм байдалд оруулаад байгаа юм. Яасан өлөн зэлмэн өссөн юм. Яах гэж байгалийн баялгийг хулгайлж дээрэмдээд байдаг юм. Би ийм зүйлийг үзэж чаддаггүй. Үгээ хэлснийхээ төлөө шоронд орох орох ёстой юм бол би шоронд орохыг сонгоё гэсэн. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн би энд зогсч байна.

"Ё.БААТАРБИЛЭГ ГИШҮҮНД МӨНГӨ ӨГСӨН ГЭХ АСУУДАЛ ГҮТГЭЛЭГ БАЙСАН"

Шүүгдэгч НВЦ-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг:

-Компанийн гүйцэтгэх захирлын хувиар компанийн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт мөнгө өгсөн гэх асуудал нь гүтгэлэг байсан. Энийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, компанийн ашиг сонирхлын үүднээс ТУЗ-ийн дарга Даажамбад хэтэвч өгсөн асуудал нь андуурал байсныг өмгөөлөгч нар нь нотолчих болно лээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, Хөгжлийн банкны олгогдсон зээл манай 2022 оны аудитлагдсан баланст богино хугацаатай өр төлбөр гэж бүртгэгдсэн. Энэ бол эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол цэвэр бүтээн байгуулалтын мөнгө байсан юм шүү.

“Ганхүдэр” орд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: 

-Манай байгууллагыг авлига өгсөн, авлигаас орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалтад ашигласан гэж, нөгөөдөх мөнгө угаасан гэдэг үндэслэлээр компанийг маань яллаж байна. Мөнгө угаасан гэх хэрэгт тайлбар өгвөл бид зээл авахдаа зөвхөн нэг үйлдвэр дээр зээл авсан. Тухайлбал, шатаах зууханд зээл авсан. Энэ компанийг хөл дээр нь босгож шинэ технологи оруулж ирж бүтээн байгуулалт хийж, мэддэггүй, чаддаггүй төслийг эзэмшихийн тулд бид хичээж ажилласан. Бид 60 хүнтэй үйлдвэрийг 300 хүнтэй үйлдвэр болтол нь хөгжүүлж, олон үйлдвэр цогцлоон байгуулсан. Энэ хүрээнд бид уул уурхайгаас 200 ам.доллар олохын тулд 4.5 тонн төмөр агуулсан 7 тонн хүдэр гаргаж олдог мөнгийг бид 650 төмөр агуулсан нэг тонн хорголжин төмөр үйлдвэрлээд экспортод гаргахаар оруулж ирсэн. Уул уурхай 7 тонн гаргаад 200 ам.доллар монголд оруулж ирдэг бол бид 650 кг төмөр гаргаад 200 ам.доллар оруулж ирэх технологи нэвтрүүлсэн. Харамсалтай нь сул зогсолт хийгээд ерөнхийдөө зогсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хөрөнгө орлогын маргаан улс төрийн хүчнүүдийг өөр өөр байр суурьт хүргэлээ 58 мин Цонхоор цухуйсан зорчигчийн бичлэгтэй холбоотойгоор жолоочид торгууль ногдуулжээ 1 цаг 1 мин Криштиану Роналду 2025 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүлэв 1 цаг 3 мин Монголын CS2-ын ATOX багт ESIC бүх насаар болон хугацаатай хориг тавилаа 1 цаг 5 мин Евровижн 2025: Швейцарт болсон уралдаан, маргаан, хүчир амжилт 1 цаг 7 мин Тайландын шүүх газар хөдлөлтөөр нурсан өндөр барилгатай холбоотой 17 хүний баривчлах шийдвэр гаргалаа 1 цаг 9 мин Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно 1 цаг 10 мин Энхийн хязгаарын ирмэг дээрх амьдрал: Энэтхэг, Пакистаны хил дагуух мөргөлдөөн дахин хурцадлаа 1 цаг 11 мин АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ Ираны тал илэрхийлжээ 1 цаг 12 мин АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна 1 цаг 12 мин “Baidu” робот такси үйлчилгээгээ Европт нэвтрүүлнэ 1 цаг 15 мин ChatGPT хамгийн их хандалттай цахим хуудсуудын тавдугаарт бичигджээ 1 цаг 19 мин “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй 1 цаг 23 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 28 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд 1 цаг 31 мин Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгүүд 1 цаг 34 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 40 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 20 цаг 42 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 20 цаг 43 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 20 цаг 44 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top