x

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж тус тус заасны дагуу “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 9,969.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 11,629.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 116.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Төсвийн тогтворжуулалтын санд 751.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр ААНОАТ-ын орлогоос 238.2 тэрбум төгрөг, АМНАТ-ийн орлогоос 1,156.4 тэрбум төгрөг, нийт 1,394.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 10,235.1 тэрбум төгрөгт хүрч, 111.0 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 1,016.9 тэрбум төгрөгөөр давсан, мөн өмнөх оны гүйцэтгэлээс 1,181.9 тэрбум төгрөгөөр буюу 13.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 11,359.9 тэрбум төгрөг буюу 98.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн 74.7 хувийг урсгал зарлага, 24.3 хувийг хөрөнгийн зардал, 1.0 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлжээ. 

“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж” гэж, мөн уг бодлогын баримт бичгийн Тав дахь хэсэгт тусгасан Засаглалын зорилгын 5.6 дахь зорилтод Авлигагүй засаглалын зорилтыг дэвшүүлж “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна” гэж тодорхойлж, энэхүү урт хугацааны бодлогод тусгасан зорилтыг хэрэгжүүлэх I үе шатыг 2021-2030 онд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе” хэмээн тодорхойлсон.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.2-т “Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодпого3-ын 6.5-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодпогыг чангатгана” гэж тус тус тусгасан.

Дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнчлэн дотоодын эрх зүйн орчныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, зөвлөмжид нийцүүлэх зэрэг практик хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хавсралтаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар; хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газарт даалгахаар; Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгахаар тус тус тусгажээ.

“Авлигтай тэмцэх хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих боломж, нөхцөл бүрдэх юм. Төслийн хавсралтад заасан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн зорилт, хамрах хүрээ, хийгдэх арга хэмжээ нь Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилт, Хот, хөдөө болон Ногоон хөгжлийн сэргэлтүүдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэгдсэн юм байна. Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг бүрэн хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг сайжруулах, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 41 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 22 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 52 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 11 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 55 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 34 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 43 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 52 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 16 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 36 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 47 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 52 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 12 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 59 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 43 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top