x

“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн эхний сэдэв нь  “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” байлаа.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа.

“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдэвт илтгэлдээ тэрбээр, Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч болдог ч нийгэм, эдийн засаг, улс төр дэх тэгш бус байдал болон жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд чадавх, потенциалаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Тогтвортой хөгжлийн зорилт 5 нь эмэгтэйчүүдийн амин чухал оролцоо болон тогтвортой хөгжлийн бүхий л чиглэл дэх тэгш оролцоо, манлайллын шаардлага хэрэгцээг онцолсон байдаг. Энэхүү зорилго руу хүрэх замналд ахиц дэвшил гаргахын тулд тус чуулга уулзалт нь Стэнфордын их сургууль, Эва Эмэгтэйчүүдийн их сургууль болон Зүүн хойд, Төв Ази, Зүүн Өмнөд, Өмнөд Азийн орнуудын төлөөлтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш боломж, тэгш оролцоог хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх чухал хэрэгсэл гэж ойлгож болно.

Жендэрийн тэгш байдал хангагдахгүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо байх ёстой түвшингээс доогуур байх нь эдийн засаг утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу, доогуур түвшинд ашиглах нь алдагдлыг нэмэгдүүлдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэх зэрэг сөрөг нөлөө, үр дагаврыг бий болгодог хэмээлээ.

Тэрбээр, Дэлхийн хөгжлийн тайланд дурдсанаар Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин буюу Ардын их хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьтай байсан бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ төлөөлөл 30 гаруй хувиар буурсан байна гээд, манай улсад жендэрийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, 5 бодлогын баримт бичиг байдаг ч тэдгээр хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилт төдийлэн хангалтгүй байгаа нь жендэрт суурилсан тэгш бус байдал өндөр байгаагаар нотлогддог хэмээн тэмдэглэсэн.

Монгол Улс эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлье гэвэл эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зайлшгүй шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дурдаад, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд нийгмийн уламжлалт, соёлын, зан заншлын, эдийн засгийн саад бэрхшээлийг тооцож, бууруулах арга замыг эрэлхийлж ажиллах хэрэгтэй байна гэлээ.

Эцэст нь тэрбээр, дэлхийн дэвшилтэт улс орнууд өнөөдөр ардчиллын сонгодог хэлбэр болох төлөөллийн ардчиллыг сонгуулийн зарчимд ашиглаж байна. Төлөөллийн ардчилалын үндсэн гол шинжүүр нь эх олонлогоо төлөөлж байх чадвар юм. Монгол Улсын хүн амын ч тэр, сонгогчдын ч тэр 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс хүн амын зохистой, тэнцвэртэй төлөөллийг хадгалах нь хөгжлийн томоохон сорилт гэдгийг тэмдэглэсэн юм.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч  Илейн Конкиевич “Улстөрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Тэрбээр, Сонгуулийн хуулийг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн квотын асуудал яригдаж буй энэ цаг үед бид  эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар хэлэлцэж буйд баяртай байна. Дэлхий нийтэд шийдвэр гаргах болон бусад бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа.

2023 оны 04 дүгээр сард “Сант марал” төсөөс 1000 хүний дунд судалгаа хийхэд тэдний 82.9 хувь нь эмэгтэйчүүд улс төрөөс хол, гэртээ хүүхдээ харах ёстой гэсэн үзлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Хүн амын дийлэнх олонх нь эмэгтэйчүүдийн дуу хоолой байх ёстой, тэд улс төрд оролцох ёстой гэж үзсэн байна. Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийх биш эрэгтэйчүүдийн асуудал юм. Өдгөө энэ асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгааг бид сайшаан тэмдэглэх ёстой. Монгол Улсад бодитой өөрчлөлтийг авчрахын төлөө шуурай ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэлээ.

Хатагтай Илейн Конкиевич, өнөөдөр монголын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байна. Монгол Улс парламентад эмэгтэйчүүдийн эзлэх байр сууриараа 186 улсаас 134-т эрэмблэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ядаж 30 хувьд хүргэх нь маш чухал бөгөөд дор хаяж 40 хувь байхаар квотыг тогтоовол оролцоог 23-25 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.

Үүний тулд хуульд өөрчлөлт оруулах нь хангалтгүй. Хүйсээр ялгаварлах нийгмийн хэм хэмжээ гүнзгий байгаа энэ үед  олон ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. Өдгөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хугацааны тэн хагаст ирээд байгаа ч жендэрийн тэгш байдлыг хангах зорилтын үр дүн хол хэвээр байна. Энэ зорилтод хүрэлгүйгээр бусад зорилтуудын хэрэгжилт суларна.

Тиймээс бүгд тэгш оролцоо, тэнцвэртэй байдлын төлөө цуцалтгүй тэмцэх шаардлага бидэнд тулгараад байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, сонгогчдод эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих эерэг зөв сэтгэлзүйн өөрчлөлтийг тий болгохын төлөө ажиллах ёстой хэмээлээ.

Мөн хэлэлцүүлэгт Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч, Олон улс судлалын сургуулийн профессор Юн Ми Ким, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Хүний эрхийн үндэсний хорооны ажлын албаны дарга, хүний эрх, жендэр судлаач Б.Болорсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хөрөнгө орлогын маргаан улс төрийн хүчнүүдийг өөр өөр байр суурьт хүргэлээ 27 мин Цонхоор цухуйсан зорчигчийн бичлэгтэй холбоотойгоор жолоочид торгууль ногдуулжээ 31 мин Криштиану Роналду 2025 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүлэв 33 мин Монголын CS2-ын ATOX багт ESIC бүх насаар болон хугацаатай хориг тавилаа 34 мин Евровижн 2025: Швейцарт болсон уралдаан, маргаан, хүчир амжилт 37 мин Тайландын шүүх газар хөдлөлтөөр нурсан өндөр барилгатай холбоотой 17 хүний баривчлах шийдвэр гаргалаа 39 мин Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно 40 мин Энхийн хязгаарын ирмэг дээрх амьдрал: Энэтхэг, Пакистаны хил дагуух мөргөлдөөн дахин хурцадлаа 40 мин АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ Ираны тал илэрхийлжээ 42 мин АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна 42 мин “Baidu” робот такси үйлчилгээгээ Европт нэвтрүүлнэ 45 мин ChatGPT хамгийн их хандалттай цахим хуудсуудын тавдугаарт бичигджээ 48 мин “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 58 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд 1 цаг 1 мин Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгүүд 1 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 10 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 20 цаг 12 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 20 цаг 13 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 20 цаг 14 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top