x

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Шахин Мустафаевыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг судлалын академитай 2014 онд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр, энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид эл салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс Түрэг угсааны улсуудын байгууллагын нийт гишүүн, ажиглагч орнуудтай найрсаг харилцаатай, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ нь Олон улсын Түрэг судлалын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал суурь болж байгааг дурдлаа.

Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад Улсын Их Хурлын даргад баяр хүргэж, амжилт хүсээд Олон улсын Түрэг судлалын академийн талаар товч танилцуулав.

Тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг тэмдэглээд, өнгөрсөн жил хоёр академи хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлснийг сонордуулсан юм.

Ноён Шахин Мустафаев энэхүү чуулга уулзалт нь Алтай язгуурын хэл, соёл, түүхийн улбаа нэгтэй улс үндэстнүүдийн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг онцолсон. Мөн Олон улсын Түрэг судлалын академийн хувьд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэлээ.

Уулзалтын үеэр талууд Олон улсын Түрэг судлалын академид Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top