x

Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй, эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, "Бан Ги Мун сан", БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

"Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн техтоник шилжилтийн үед тогтвортой хөгжлийн төлөө Алтайн уулсыг дамнан яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм.  Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Сөүл хотноо Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны байгуулсан Сайн сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа хамтран зохион байгуулсан. Уг чуулганыг зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлийн 17 дугаар зорилт болох олон талт хамтын ажиллагааг дэмжих явдал байсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун санаачлан, дэлхийн лидерүүдийг уриалж, хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгыг анх удаа баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн орон төдийгүй Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг Үндсэн хуульчилсан цорын ганц улс гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын туршлага, дэлхий дахины нөхцөл байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт буюу олон талт хамтын ажиллагааны асуудал учраас жил бүр энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн энэхүү чуулга уулзалт гурван асуудалд анхаарлаа хандуулж буй нь онцлог юм. Нэгдүгээрт, тогтвортой хөгжил дэлхий дахины асуудал болсон.Түүний хэрэгжилт дэлхийн дахины хамарсан цар тахал, дайн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжилт нь удааширч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл хэрэгжилтийг нь хурдасгах асуудал бол НҮБ болон дэлхий нийтийн чухал асуудал болж байна.

Төв азийн зүрхэнд оршдог улсууд хэл, соёл, язгуур нэгтэй гэж үздэг. Бид олон талаараа ижилсэл, ондоошил адил  учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хэмээх чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Энэхүү  чуулга уулзалтын хүрээнд Алтай дамнасан улс орнуудын соёл, хамтын ажиллагааны талаар  тусдаа нэг хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Соёл, түүх, архелогийн нээгдээгүй ололтууд  ижилсэл, ондоошлийн шинж чанарууд бидэнд агуулагдаж байна. Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал ноён Жи Вук Шиний дэвшүүлсэн тархины эргэлтийн тухай гайхалтай онол бий. Түүний онолын дагуу Ази дамнасан улс орнууд соёлын ижилсэл, түүхийн улбаа, хэлхээ холбоонд үндэслэн “тархины эргэлт” -ийн  холбоосоо сэргээх нь өнөөгийн түүхэн цаг үед түүхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газраас  энэ жилийг  ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан.

Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд  бий гэдэгт итгэж байна.  Тиймээс далд хэлхээ холбоо, эрэл хайгуулыг шинжлэх ухааны төвшинд үргэлжлүүлэх нь энэхүү чуулга уулзалтын бас нэгэн онцлог юм.

Энэ удаагийн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрч байна.

НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, их яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна.

Ийм ч учраас өнөөдрийн бидний чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр ярилцах болно. Мөн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгэм болон дараа үеийн манлайлагчид болох оюутан залуусын төлөөллийг оролцуулж, олон талт хамтын ажиллагааг ханган зохион байгуулж байна.

Чуулга уулзалт маань олон хүний хүчин чармайлт дор зохион байгуулагдаж байна. Энэ ташрамд Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг санаачилан манлайлж буй НҮБ-ын 8 дахь ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургууль, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олон, хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье.

Мөн чуулга уулзалтыг дэмжин ажилласан Азийн хөгжлийн банк, Азийн сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлье.

Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, бодлогын шийдэл гарц гаргалгааг дүгнэн ярьсан үр өгөөжтэй чуулга уулзалт болно гэдэгт итгэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top