x

Чита, Чойбалсан хотууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэргүүлэх чиглэлээ ярилцлаа

ОХУ-ын Забайкалийн хязгаарын Чита хот 172 жилийн ойн баяраа 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэлээ. Ойн арга хэмжээнд Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын Хайлаар хотын төлөөлөгчид уригдан оролцлоо. Ойн баярын өдрөөр Чита хотын Захирагч Евгений Ярилов, Дорнод аймгийн Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очир нар Ах дүү хотын гэрээнд гарын үсэг зурлаа. 

Чита болон Чойбалсан хотын Захирагч хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Оросын хил орчмын Забайкалийн хязгаар нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийг ихээхэн сонирхож байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголын хил хүртэлх замуудыг шинэчлэн засварлах ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. Замын засварын ажлыг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хийж байгаа юм. Түүнчлэн Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын түвшинд хилийн боомт, цэгүүдээр нэвтрэх өнгөрөх процессийг хөнгөвчлөх, сайжруулах гэрээ байгуулсан.

Монголын жуулчдын хувьд Забайкалийн “Алханай” үндэсний парк, “Зымка”, “Угсахай” сувиллын газрууд аль хэдийн очих дуртай газруудын нэг болсныг энэ үеэр онцоллоо.

Төрөл бүрийн салбарын ажилтнуудын харилцан туршлага солилцох нь хоёр хотын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байсаар байна. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн боловсрол болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Забайкальд очиж туршлага судалжээ. 2021 онд Буриадын Агийн тойргийн Багшийн коллежийн болон Могойтын Хөдөө аж ахуйн техникумын багш нар Чойбалсан хотод очиж туршлага судалсан байна.

Хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг мөн тэмдэглэлээ. Забайкалийн хязгаараас Дорнод аймагт нийлүүлэх малын тоо толгой нэмэгдэж байна. 2021 онд 12, 2022 онд 16 адууг дорнодчууд импортолжээ.

Худалдаа, хөдөө аж ахуйн харилцаанаас гадна хоёр улсын уламжлалт соёл, амьдралын хэв маягийг хамгаалах чиглэл нь хамтын ажиллагааны бас нэгэн тэргүүлэх чиглэл болж байна. ОХУ, Монгол Улс хоёр нь байгалийн өвөрмөц экосистемээ хадгалан үлдээх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хил орчмын худалдааны харилцаа нь Дорнод аймгийн иргэдэд ОХУ руу малын мах, арьс, ноосыг экспортлох боломжийг олгодог. Худалдаа, эдийн засгийн албан ёсны харилцаанаас гадна иргэд хоорондын нөхөрсөг харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг хотын Захирагч нар онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын хөгжлийн нэг чухал хэсэг нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс ихээхэн хамаарна. Ялангуяа хилээр нэвтрэх жуулчдын урсгалыг харилцан нэмэгдүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэйг онцоллоо. Забайкалийн хязгаарын удирдлагуудын төлөвлөгөөнд “Алтаргана”, “Найрамдлын мод” зэрэг соёл, урлаг, спортын олон арга хэмжээ тусгагдаад байна.

2021 онтой харьцуулахад 2022 онд хоёр орны хоорондох худалдааны эргэлт 40 хувь нэмэгдсэн байхад хилээр харилцан нэвтрэх хүчин чадал 1990-ээд оны сүүлч, 2000-гаад оны эхэн үеийн статистик дээрээ гацсан байгаад анхаарал хандуулах шаардлагатайг уулзалтын үеэр хэллээ. Тийм учраас хилийн харилцан нэвтрэлтийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны эн тэргүүний зорилго болоод байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтын сайжруулалтын ажил 60 хувьтай, Боршоо боомтынх бараг дуусч байгаа буюу 98 хувьтай байна. ОХУ-ын зүгээс ч хилийн боомтуудын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байна.

Чита хотын Захирагч Евгений Яриловын захирамжаар Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очирыг ойн хүндэт медалиар шагналаа.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top