x

Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд хичээж ажиллахыг уриалж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. УИХ-ын гишүүд болон  Ажлын хэсэгт баярлалаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Гуравдугаар  хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгааг шүүмжилсэн  агуулга олонтаа дурдагдсан байна. 

2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдөр үр дүнгээ өгч эхэлж байгаа.  Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр батлагдсан. Сүүлийн үед олон сангуудын булхай ил болж, олон жил бугшсан асуудлууд сөхөгдөж, олны анхааралд орж байна. Цаашлаад, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртэл олон өөрчлөлтүүд хэрэгжинэ. 

Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээлээ хэмээн ойлгож болно. 

Нөгөө талаасаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр  “давхар дээл”-ийн асуудал буюу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын  гишүүнээр  ажиллахыг хориглосон заалтыг  хүчингүйд тооцсон. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудал биш юм. Гагцхүү 2019 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүйд тооцсон. Энэхүү заалт ч  гэсэн өнөөдрийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм.  Учир нь  УИХ  76 гишүүнтэй үед 39-өөс дээш суудал авсан нам олонх болно. Олонхын дотор олонхын хяналтыг Засгийн газрын  гишүүд буй болгож, энэ нь Үндсэн хуулийн хяналт, тэнцэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын харилцаа алдагдах учраас гишүүдийн тооны асуудлыг зайлшгүй харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдсан. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт,  нөгөө  талаас сүүлийн  30 жил нийгэмд бугшсан авлига, хээл хахууль болон өмч хувьчлалаас эхлэлтэй олон алдаа завхралуудыг засах олон нийтийн хүсэмжлэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа олсон гэж үзэж байна. Тиймээс  Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх  суурь нь болох учиртай.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын  сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр цогц өөрчлөлт болж чадна. УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү хуулиар УИХ-ын гишүүн зөвхөн төр түмнийхээ төлөө зүтгэх боломжийг бүрдүүлж байгаа.

Мөн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалтыг хуульчилж байна. Цогц  өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй байна. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Харин дагаж  гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа  даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй юм. 

Өнөөдрөөс Монголын нийгэмд  том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Хэрсүү иргэд  бас тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна. Нийгмийн тулгамдсан асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг,  шударга бустай үл эвлэрдэг, буруу зөрүүг шууд хэлдэг, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн иргэд нийгмийн олонхыг  бүрдүүлдэг  болсныг бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Хэрсүү иргэд  одоо тэнцвэртэй бодитой мэдээллийг хүсэж байна. Үнийн өсөлт, хүний эрх, шударга ёс гээд олон асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлцэж буй. Ийм учраас төрд  үл итгэх байдлаа ч гэсэн иргэд илэрхийлж байсан. Нийгмийн хүсэл эрмэлзлийг  сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үзүүлэлт юм.  Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд  зохион байгуулалтай халдаж улмаар ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай,  санамсаргүй үйлдэл гарч байна  Яагаад гэвэл төрд  итгэх итгэл бол монголын ардчиллын суурь юм. Манай эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа дээрдэж, буруу булхайнууд илчлэгдэж, бохир арга барилууд үйлчлэхээ больж байгаа нь гадна, дотны зарим бүлэглэлд  таалагдахгүй байж болно.  Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийж, зохион байгуулалттай энэ мэт бүлэглэлд хариу барих ёстой. Бид  төр, иргэний итгэлцлийг холдуулах, төрийг сульдуулах холын бодлого хүчтэй хэрэгжиж байгааг сайтар анхаарч, хэрсүү оюун ухаандаа тунгаан бодох цаг болсон. Монгол төрийн нэр хүндийг хамгаалах, нийгмийн шударга  үйлсийн төлөө энэхүү  өөрчлөлтийг хийсэн гэдэгт  бид итгэж байна.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодиттой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж, хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 41 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 22 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 52 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 11 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 55 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 34 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 43 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 52 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 16 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 36 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 47 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 52 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 12 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 59 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 43 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top