x

"Хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг"

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах чиглэлээр хугацаатай үүрэг өгсний дагуу уг уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан болон албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрхийг зөрчиж, баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулсан хэд хэдэн тохиолдлуудыг авч хэлэлцэн, сонсох ажиллагаа явуулах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн, эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалж, цаашид хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгохын тулд уг хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулж танилцуулах учраас төр, иргэн, олон нийтийн байгууллагын жигд төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж дурдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь ухагдахуун гэдгийг тодотгоод, аливаа хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг тул уг асуудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстой гэв.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийн зөрчилтэй холбогдуулан ял шийтгэл оноосон хэргүүдийг нэг бүрчлэн судалж ажилласан гэдгийг уулзалтын үеэр дурдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, эдгээрээс цагдан хорьсон 102 иргэнийг хорих ангийн даргын шийдвэрээр сулласан бол дийлэнх буюу 98% нь шүүх, прокурорын шийдвэргүйгээр эцэслэгдсэн гэдгийг нэмж тодотгов. Өмгөөлөгч Ч.Мөнхсайханы хувьд, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал,  уг хуулийн 10 дугаар зүйлд “жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хянах” гэж заасан нь хүний заяагдмал эрхэнд халдах үндэслэл болж байна гэлээ. Энэ оны байдлаар Хүний Эрхийн Үндэсний Комисст үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан талаарх гомдол Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын 4 иргэнээс иржээ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар эдгээр иргэдийн гомдлыг нээлттэй сонсож, хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top