x

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон манай улсад айлчилна

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон тун удахгүй манай улсад айлчилна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй ч akipress.com сайтад Эмманюэл Макроныг тавдугаар сарын сүүлээр Монгол Улсад очно гэж мэдээлжээ.

Тэгвэл албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон энэ сарын 22-нд манай улсад ирэх ажээ. Тэрээр тавдугаар сарын 19-21-нд Японы Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтад оролцох юм байна. Тэндээсээ залгуулаад Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэх бололтой.

Монгол Франц хоёр 58 жилийн түүхэн харилцаатай орнууд. Сүүлийн жилүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгдээгүй. Иймд Эмманюэл Макроны энэ удаагийн айлчлалд хоёр улс маш их ач холбогдол өгч байгаа билээ. Ялангуяа эрчим хүчний салбарт нэлээд гэрээ, хэлэлцээр хийгдэх болов уу гэсэн хүлээлт бий.

Тухайлбал, ураны эрчим хүчийг ашиглах асуудлыг хөндөж, томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлнө гэж судлаачид үзэж буй юм.

Тэгвэл Францын хамгийн залуу ерөнхийлөгч Э.Макрон гэж хэн бэ. Түүний туулж ирсэн амьдрал болоод улс төрийн замналыг сонирхуулъя. Эмч гэр бүлээс гаралтай тэрбээр 1977 онд төржээ. Парисын X-Нантеррийн их сургууль, Улс төрийн судалгааны хүрээлэн, Үндэсний Удирдлагын сургуулийг тус тус дүүргэжээ. Э.Макроны ажлын гараа сургуулиа төгсөөгүй байхад буюу 20 наснаас нь эхэлсэн тухай түүний намтарт өгүүлсэн байдаг. Ингэхдээ Францын нэрт сэтгэгч, гүн ухаантан Пол Рикёрийн туслахаар ажиллаж байв. Дараа нь 2004-2008 онд Эдийн засгийн яаманд байцаагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Жак Атталигаар ахлуулсан Францын өсөлтийг сайжруулах комиссын дэд илтгэгч болсон байна. Түүнийг “санхүүгийн Моцарт” гэж хочилдог байсан юм билээ. Учир нь "Roth­schild & Cie Banque"-д хөрөнгө оруулалтын асуудлыг чамбай эрхэлдэг байсантай нь холбож ийм хоч өгчээ. Эмманюэл Макрон 2012-2014 онд ерөнхийлөгч Олландын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор нь ажиллаж байсан. Уг албан тушаалаа 2014 оны долдугаар сарын 15-нд өгсөнөөс сарын дараа Эдийн засгийн сайдаар томилогдсон юм.

Эмманюэл Макроны улс төрийн замнал асар хурдтай өрнөж, өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан болохоор европчууд түүнийг янз бүрээр дүгнэдэг. “Гялалзаж яваа улстөрч, сүрхий эдийн засагч” гэх үнэлэмжтэй зэрэгцэн гэр бүлийнх нь талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлаас мултарч чадаагүй. Учир нь тэрбээр өөрөөсөө 24 насаар эгч франц хэлнийхээ багш Брижит Троннётой 2007 гэрлэжээ.

Эмманюэл Макрон 2016 онд "Бүгд найрамдах улс урагшаа" улс төрийн намыг үүсгэн байгуулаад жилийн дотор Францын төрийн тэргүүнээр сонгогдсон чадварлаг улстөрч. Түүний сонгуулийн хөтөлбөр зүүний үзэлтэй байж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн албан журмын даатгалаар төлөх үйлчилгээний өргөтгөл, багш, цагдаа нарын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх амлалтууд өгч байв. Эрх зүйн талаас хийх шинэчлэл нь хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, төрийн албан хаагчдын тэтгэврийн тэтгэмжийг халах, хамгийн чинээлэг иргэдийн татварыг бууруулах зэрэг мөрийн хөтөлбөр нь ард түмэнд таалагджээ.

Ийнхүү тэрээр 2017 онд Францын ерөнхийлөгчийнн сонгуульд 66.1 хувийн саналаар илүүрхэж, улсынхаа түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болж байв. Эмманюэл Макрон 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж, Францын төрийн тэргүүнээр улиран сонгогдоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top