x

2024 онд Польш улсын Консулын газар Монголд нээгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Айчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форумыг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда "Монгол Улсын уул уурхайн салбарын хэтийн төлөвийг бид сайн мэднэ. Польш, Монголын хамтын ажиллагааны хамгийн чухал нь эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй. 

Манай хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 90 сая ам.долларт хүрсэн. Энэ хүрээнд Европын холбооны бусад улсаас Польш улс нь Монгол руу экспортлогч тэргүүлэгч орны нэг гэдгийг онцлох нь зүйтэй. Манай улсаас Монголд ашигт малтмал олборлох, хайгуул хийх, байгаль орчныг хамгаалах чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нээлттэй.

Бид хамтын ажиллагаанд бодитой хандаж байгаа. Газар зүйн байрлалаас үүдэлтэй хязгаарлалтаас шалтгаалж, логистикийн хүндрэл үүсдэг. Эдгээр саад бэрхшээлийг арилгахын тулд олон зүйл хийдэг. Өнөөдөр гарын үсэг зурсан Олон улсын авто тээврийн тухай хэлэлцээр нь бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөгч нар мөн санамж бичигт гарын үсэг зурсан. 

2024 оны эхээр Польшийн Консулын газар нээгдэнэ. Энэ нь визийн үйлчилгээ, шинжлэх ухаан, аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхэд тус болно. Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулахын тулд Монголын түншүүдийн хүчин чармайлтыг бид анзаарч байна. Экспортод түшиглэсэн эдийн засгийн хөгжлийг бий болгох нь Польшийн улсын үндсэн зорилт юм. Польш болон Монголын бизнес эрхлэгчид танилцаж, туршлага солилцож байгаад маш их баяртай байна. Үр дүнтэй яръя. Бизнесийн олон шинэ харилцаа тогтоохыг хүсье" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 49 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 30 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 0 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 19 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 51 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 3 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 42 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 51 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 0 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 6 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 24 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 44 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 49 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 55 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 0 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 20 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 7 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 51 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top