x

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хуралдлаа. 

Энэ талаар Хууль зүйн сайд асан, Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.

Тэрээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй.

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын гол баримталж байсан зүйл нь сонгуулийн тогтолцоо байсан. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг бидний зүгээс тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Эрх баригч намаас дахин энэ саналыг гаргаж ирж байна. Бид үүнтэй санал нийлнэ. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болохгүй байх ёстой. 

Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө ял эдэлдэг байдал байна. Иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол уг асуудал аль эрт шийдэгдэх байсан. 

Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэн. Дахиад 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлыг хуримтлуулж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэдэг зүйл ярьдаг. Ачаалал даах хэмжээний Цэцийн гишүүдтэй болох гэдэг бол дараагийн асуудал. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул дорой болгоно" хэмээв. 

Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой асуудлын талаар "Бид цаазаар авах ялыг халсан ч Үндсэн хууль дээрээ энэ талаарх бичвэртэй байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй.

Шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоог уг хуулиас хасвал яасан юм бэ? Шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын тухайд гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг хэсэг байдаг байгууллагыг Үндсэн хуульд бичсэнээр хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байна гэдэг үзэл бий. 

1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн Үндсэн хуулийн дархлаа гэдэг зүйлийг яах вэ? Үндсэн хуульт ардчилсан улс орны замаар явъя гэж бодож байгаа бол дархлааны талаар бичих хэрэгтэй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.131)
    Ард түмэн зөвшөөрөөгүй
    2023 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top