x

УИХ дахь эмэгтэй гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилттэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг манай улсад хэрэгжүүлж буй юм. Төслийн хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” сэдэвт форумыг дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Талууд уулзалтын үеэр тус форумын ач холбогдол болоод шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар туршлага хуваалцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд жендерийн тэгш байдлыг хангах тал дээр манай улсад тодорхой дэвшил гарч байгааг дурдаад, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа чухал үед мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тойрогт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар, жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 байхаар зааж өгсөн. Энэ нь улс төрийн түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах тал дээр хийж буй томоохон алхам болсон гэдгийг онцлов.

Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намууд анхаарах нь чухал ч иргэд сонгогчидтой тулж ажиллах, эмэгтэйчүүд сонгогдох нь ямар үр ашигтайг зөв ойлгуулах нь хамгийн чухал гэдгийг онцолж байв.

Босни-Херцеговин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн Ирена Хаджиабдич уулзалтын үеэр өөрийн улсад жендерийн тэгш байдлыг хангах тал дээр хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцсан. Босни-Херцеговин улс анх 1998 онд парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтоож, хуульчилжээ. 2013 онд эмэгтэйчүүдийн квотыг дахин өсгөж 40 хувь болгосон байна. Мөн парламентаас жендерийн тэгш байдлыг хангах талаар ард түмэндээ амлалт өгсөн гэв. Энэ маш үр дүнтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа.

Мөн Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане, өөрийн улс дахь жендерийн тэгш байдлын талаарх мэдээллийг товч хуваалцсан юм. Тэрбээр, квотын хувь өндөр байсан хэдий ч бодит байдал дээр тэр хувьдаа хүрдэггүй. Тиймээс парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хэвийн түвшинд хүргэхийн тулд квотын хувийг аль болох өндөр байлгах нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

Уулзалтад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүс нутгийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми, Питсбургийн их сургуулийн Социологийн профессор, Үндэсний шинжлэх ухааны сангийн Социологийн хөтөлбөрийн захирал Мелани М.Хьюз, Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Хушбу Агравал, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top