x

УИХ-ын дарга Г.Занданшатар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан, хэлэлцэх асуудлын жагсаалтад "Бусад" гэдэг томьёоллоор оруулсан байсан Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дарга Г.Занданшатар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлууллаа.

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ дахь АН-ын бүлгээс хоёр тусдаа төслийг өргөн бариад байгаа. Гэвч УИХ-ын дарга захирамж гаргаж, энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлаас хассан байна. Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ямар шалтгаанаар хойшлуулсан тухай гишүүдийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа:

-"Хуулийн төслийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлдэг байж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүд уншиж судлах ёстой. Хариуцлагатай хандах үүрэгтэй.Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлуулсан" гэв. 

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд зааснаар "Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөл дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй. Хууль тогтоомжий тухай хуульд аасан шаардлагыг хангасан эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэх" хуультай юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газраас үүнийг хянах эрхгүй.

Саяхан батлагдаад, сүр дуулиантайгаар Ерөнхийлөгчийн хоригт орсон "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийг ч мөн УИХ энэ горимоор хэлэлцэж баталсан. Өргөн баригдсанаасаа хойш гурав хоногийн дотор эхний хэлэлцүүлгээр батлагдсан хууль. Хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд тавигдсан шаардлагыг хангасан эсэх дээр ХЗДХ-ийн сайд баталгаа гаргаж, УИХ-д өргөн барьсан гэсэн үг. Гэвч хууль батлагдсаны дараа олон нийтийн зүгээс "Энэ чинь хүний эрхийг хамгаалах тухай биш, хүнийг эрхийг хясан боогдуулах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг устгах, эсрэгээрээ албан тушаалтнуудын дур зоргыг өөгшүүлэх, хамгаалах тухай хууль юм байна" хэмээн эсэргүүцсэний үндсэн дээр Ерөнхийлөгч хориг тавихад хүрсэн билээ. 

Харин Ерөнхийлөгчийн хориг гарснаас хуулийн төслийг дахин ийм горимоор, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр, дараалал харгалзахгүйгээр хэлэлцүүлэхгүй шүү гэдгээ хууль санаалчлах эрх бүхий субектүүдэд анхааруулсан юм байна.

Г.Занданшатар:

-"Ерөнхийлөгчийн хоригийн дараа хуулийн төслийг ийм горимоор, дараалал харгалзахгүй хэлэлцэхгүй шүү. УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий субектүүдэд "нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгнө үү" гэдэг шаардлагаа дахиж тавихгүй шүү гэдгийг анхааруулсан. Хуулийн заалт хэдийгээр ийм байгаа боловч  дахиж хэрэглэхгүй, хуулийн заалтыг өөрчлөх ёстой. Нэн яаралтайгаар хэлэлцэх горим дахиж  ажиллахгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Зөв зөв баййна
    2023 оны 04 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top