x

Н.Энхболд: Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Холимог тогтолцоо гэдэг нь 50 хувь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт юм. Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн. 

Өмнө нь можаритор тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг байсан бөгөөд хамгийн том шүүмжлэл нь иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлддэг гэдэг байв.

Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ дээр 70-80 хувийн бүрдүүлж байгаа нь шударга ёсны хувьд байж боломгүй гэж олон нийт үздэг. Мөн нийгмийн бүхий л давхаргын үзэл бодол парламентад тусгалаа олохгүй байна гэдгийг олон жил шүүмжилж ирлээ. 

Тиймээс бид Сонгуулийн тухай хуулийн төслөө боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг хараагүй. Олон намын оролцоотой, сонгуулиудын үр дүн, нийгэм, улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурийг нэгтгээд хуулийн төслөө боловсруулсан. 

Сонгууль эхлэхээс жилийн өмнө энэ хууль батлагдсан байх ёстой. Энэ оны зургаадугаар сарын 20-нд багтаан батлах шаардлагатай байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан. Бүх улс төрийн намын саналыг мөн тусгасан юм. Үр дүн бодитой гарна. Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм. 

Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Дуламжав (172.69.252.133)
    Бүх намууд жагсаалаар оруулах хүмүүсээ дан эмэгтэйчүүдийн нэр бичвэл УИХ д эмэгтэйчүүд 50 хувийн суудал тай болно
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    МАН , АН ыг хэн ч сонгохгүй энэ чинь намын сонгууль биш Ард түмний сонгууль тэдний саналыг асуу ??? !!! Зочин
    2023 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (172.69.252.131)
    Итгэл алдарч байна
    2023 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 55 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 15 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 47 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top